Өдгөө 91 настай энэ эмэгтэйн үргэлж сайхан харагддаг нууц нь түүний мэргэжилтэй холбоотой гэж олон хүмүүс ярилцдаг. Тэгвэл жүжигчин Бетти Уайт дуртай мэргэжлээрээ өдий хугацаанд амжилт гаргаад зогсохгүй өөрийн нэрийг мөнхжүүлэх боллоо. Энэ жилийн “Геннисийн дээд амжилт”-ын төрөлд урлаг соёлын хэд хэдэн хэсэг багтсанд Бетти Уайт “хамгийн удаан тасралтгүй уран бүтээл хийсэн” гэсэн төрөлд 74 жилийн хугацаагаар дээд амжилт тогтоолоо. Тэрээр 1939 онд анхны уран бүтээлээ хийснээс хойш “The Golden girls”, “The Mary Tyler Moore Show” зэрэг алдартай шоу нэвтрүүлэгт тоглосноор урлагийн гараагаа эхэлсэн. Түүнд дээд амжилт тогтоосон талаар хэлэхэд “Гэнэт миний утас дугараад энэ талаар хэлэхэд маш их гайхсан. Энэ номыг би үнэхээр биширдэг. Гэтэл одоо өөрийгөө түүний нэг хэсэг болсонд итгэж чадахгүй л байна. Үнэхээр нэр төрийн хэрэг” гэжээ. Энэ жилийн Гиннесийн дээд амжилт ном олон улсын зах зээл дээр ердөө 5 хоногийн дараа худалдаанд гарах гэнэ.