“Samsung” компани гэрийн хэрэгцээнд зориулсан хамгийн том дэлгэцтэй телевиз бүтээжээ. 110 инчийн дэлгэцтэй буюу өргөн нь 2,5 метр урт энэ зурагт ирэх хавраас худалдан авагчдын гарт хүрэх ажээ. Гэхдээ энэ зурагтаар гоёх гэвэл халааснаасаа багагүй мөнгө гаргах болох нь. 98 инчийн S9 хэмээх одоо худалдаанд гараад байгаа телевиз гэхэд 40 мянган фунтийн үнэтэй зарагдаж байна. Тэгвэл 50-60 инчийн дэлгэцтэй Samsung-ийн зурагтууд 5000 фунтээр худалдаалагдаж байна.
Дээрх зурагтуудын үнэ ийм өндөр байгаагийн учрыг дэлгэцийн нягтрал, чанартай холбон тайлбарлаж байна. Зүгээр л цонхоороо харж байгаа мэт бодитоор харуулах болно хэмээн амалж буй энэ зурагтын үзүүлэх чадвар 3D-гээс ч илүү гэнэ. Мөн хангалттай том дэлгэцтэй учир хоёр өөр программ нэгэн зэрэг үзэхэд ч тав алдагдахааргүй юм.