Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эвхэгддэг машин бүтээжээ


Солонгосын Шинжлэх ухаан ба орчин үеийн технологийн төвийн инженерүүд эвхэгддэг машин зохион бүтээсэн байна. “Armadillo-T” гэж нэрлэгдсэн энэ загварын машин нь зогсоол дээр эвхэгдэн жирийн машинаас гурав дахин бага зай эзэлдэг давуу талтай аж. 2,8 метр урт машины арын хэсэг нь 90 градус өргөгдөн эвхэгдсэний дараагаар урт нь 1,65 метр хүрч багасдаг болохоор таван метр урттай стандарт зогсоол дээр шууд гурван “Armadillo-T” багтах боломжтой болгодог. Машин янз бүрийн олон тоноглолтой. Жишээлэхэд, гар утаснаасаа машины эвхэж эсвэл дэлгэж болохын сацуу хөдөлгөн байран дээр нь эргүүлэх боломжтой гэнэ. Энэ машин нь цахилгаанаар ажилладаг бөгөөд ердөө 10 минут цэнэглэхэд л хотын нөхцөлд 100 км явж чаддаг аж.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан