Видео тоглоом сонирхогчдын хүсэн хүлээсэн “Xbox-1” загвар ирэх арваннэгдүгээр сарын 22-ны өдөр буюу хуучин загварын /Xbox360/ нээлттэй ижил өдөр дэлхийн 13 оронд зэрэг нээлтээ хийхээр боллоо. Үүнд Их Британи, АНУ, Ирланд, Канад, Герман, Испани, Франц, Итали, Австри зэрэг улсууд багтсан нь “Xbox”-н худалдан авалт хамгийн их байдагтай холбоотой. Хамгийн их санаа зовниж буй асуудал юу вэ гэсэн асуултад тэдний гол өрсөлдөгч “PS4” загварын нээлт бүтэн долоо хоногйин өмнө нээлтээ хийхээ мэдэгдсэн. Гэхдээ борлуултын хувьд ганцхан долоо хоног бол тийм ч их зөрүү үүсгэхгүй байгаа талаараа мэдэгджээ. Нэгэн технологийн цахим хуудсанд явуулсан санал асуулгаар “PS4”-г хэрэглэх сонирхол илүү байгаа нь харагдсан ч хэд хэдэн чухал өөрчлөлтүүдийг амжилттай гүйцэтгэсэн учраас тэд нэг их санаа зовохгүй байна. Түүнчлэн энэ онд хийж буй томоохон зорилт бол засвар үйлчилгээний төвүүдийг нэмж байршуулах ажил гэнэ.