Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дуучин” Жизель Бундхен


Дэлхийн хамгийн алдартай хувцас загварын бренд “H&M” энэ намрын нүүр царайгаа Жизель Бундхенийг сонгосон билээ. Тэгвэл энэ компанит ажлын дагуу Жизель өөрийн дахин нэг авьяасаа нээж байгаа бололтой. The Kings хамтлагийн “All Day and All of the night” дууг үл мэдэгдэх нэгэн студид бичүүлсэн нь цахим ертөнцөд цацагдаж эхэллээ. Түүний дууг hm.com болон iTunes-р дамжуулан татаж авах боломжтой гэнэ. МTV-д өгсөн ярилцлагадаа “Юуны өмнө энэ нэр хүндтэй компанийн нүүр царай болж байгаадаа баяртай байна. Бас миний энэ сэтгэл зүрхээ зориулан байж дуулсан дууг минь олон хүн татаж авна гэдэгт итгэлтэй байна” гэв. Харин H&M-ийн зүгээс загваруудаа яаж сонирхолтой байдлаар олон хүнд хүргэх вэ гэж бодох хооронд Жизель маш сайхан санаа олсон талаараа дурьдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан