Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Амеркийн шүтээн”-ий шинэ улирал эхэллээ


Энэ намрын хамгийн анхны буюу 13 дахь удаагийн “Амеркийн шүтээн” шоу нэвтрүүлэг эхлэв. Шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд Женнифер Лопез, Кейт Урбан, Харри Конник нар тодорсон нь үзэгчдийн сэтгэлд маш их хүрч байна. Ийнхүү шүүгчдийг танилцуулсан даруйдаа шаргуу орсон гэнэ. Шинэ ажлынхаа анхны өдрийн талаар тэд цахим ертөнц дэх шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаад амжжээ. Урбаны хувьд өмнөх улиралд ажилласан хэдий ч Женнифертэй ажиллах их  сайхан байгаа талаар, харин Конник “Миний хамгийн үзэх дуртай нэвтрүүлэн бол яах аргагүй энэ тэмцээн. Хамгийн гол нь авьяастай хэрнээ яах учраа олохгүй байгаа хүмүүст замыг нь зааж өгнө гэдэг чухал” хэмээн тус тус жиргэжээ. Шүүгчдийн ажлаа хийж буй анхны зургийг “Fox news” хальсанд буулгажээ.

0 Сэтгэгдэл
yaag boljiino...Mariah Nicki 2 arai l mergejliin zugees bish baisiin...
Хамгийн их уншсан