Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Miss Mongolia 2013”-ын оролцогчид өнөөдөр авъяасаараа өрсөлдөнө

Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia" тэмцээний энэ жилийн шилдэг 20 оролцогчид хэдийнээ тодорч шилдгийн төлөө өрсөлдөж эхэлсэн билээ. "Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа уг тэмцээний "Мисс  Авъяас" төрлийн шалгаруулалт өнөөдөр "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевез"-ийн байранд 15:00 цагаас зохион байгуулагдах юм.

  Жил жилийн "Мисс  Авъяас" төрлийн шалгаруулалт нь монгол охидын авъяас билэг, гайхам сайхан мэдрэмжийг  үзэгчдэд мэдрүүлэн, гайхшруулдагаараа онцлог бөгөөд энэ жилийн оролцогч охидын хувьд үзэгчдийг бүр ч илүү гайхшруулсан гайхалтай тоглолтыг толилуулна хэмээн зохион байгуулагчид онцолж байгаа аж.

Түүнчлэн "Miss Mongolia" тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болдог бөгөөд энэ жилийн ялагчдийн хувьд Тэргүүн мисс  Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Африкийн Экваторт болох  “Miss World  tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх ажээ.

   Энэ жилийн “Miss Mongolia 2013” тэмцээний ялагчын оролцох "Miss International" тэмцээн нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог томоохон тэмцээн аж. Уг тэмцээнд олон улсын гоо үзэсгэлэн, энх тайвны элч нар хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнг эрхэмлэх төдийгүй, сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм.

   Ийнхүү гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөх “Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнийн шилдэг 20 оролцогчдын "Мисс  Авъяас" төрлийн шалгаруулалтанд эрхэм сэтгүүлчид, үзэгчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан