Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Та “Victoria secret”-н талаар юу мэдэх вэ?


Анх 1977 онд Рое Реймунд гэх залуу эхнэр Гаяийн хамтаар санаачилсан эмэгтэй дотуур хувцасны дэлгүүр өдгөө АНУ-д л гэхэд 1000 гаруй салбартай бол түүнийг зорих худалдан авагчдын тоо хэдэн мянгаараа тоологдох болжээ. Эхний жилд бараагаа дан ганц Стенфорд дэлгүүрт нийлүүлэн 500.000 ам.доллар олж маш амжилттай эхэлсэн хосууд дахин дөрвөн дэлгүүрт бараагаа түгээн бага багаар үйл ажиллагаагаа өргөжүүлж байв. Ингээд 1983 он хүртэл амжилттай байсан бизнесийн үзүүлэлт буурах магадлал ажиглагдаж эхэлсний улмаас стратегээ өөрчлөн нэмж гоо сайхны бүтээгдэхүүн, усны хувцас, гоёл чимэглэл зэргийг зохион бүтээх болов.

Өнөөг хүртэл хүмүүсийн хамгийн ихээр сонирхдог асуулт бол “Victoria гэж хэн бэ” гэдэгтэй та санал нийлэх байх. Компаний зүгээс энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй ч хэд хэдэн таамаглал байдгийн хамгийн их магадлалтай нь Британийн хатан хаан Викториаг хүндэтгэн нэрлэж, харин “нууц” гэдэг нь хэзээ ч давтагдашгүй, чамин, тансаг загвар бий болдгийн нууцыг хэлсэн байж болзошгүй аж. Загварын мэргэжилтнүүдийн үздэгээр “VS”-н хамгийн зөв маркетингийн шийдэл бол дур булаам, өндөр чадвартай загвар өмсөгчдийг оролцуулан загварын шоуг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон явдал. Хамгийн анх 1995 оны наймдугаар сард Валентины баярт зориулсан загваруудаа танилцуулснаар нэр хүнд нь үлэмж ихээр нэмэгдэж маш их урам авчээ. Түүнчлэн үзүүлбэрийн хажуугаар тухайн жилд амжилттай байгаа уран бүтээлчдийг тус брендийн хувцас, зүүсгэлээр гоён жижиг хэмжээний тоглолт үзүүлдэг болсноор ашиг орлогод томоохон дэм болжээ. Цаашлаад жил бүрийн загвар өмсөгчдөөс шилдгийг шалгаруулж тэр жилд хийгдсэн “хамгийн чамин хөхний даруулга”-г өөрийн болгох онцгой эрхийг бий болгосон. Ингээд анхны шагналыг Германы нэрт модель Клаудиа Шиффер, Тайра Бэнкс, Хайди Клум, Жисель Бундхен, Адриана Лима, Мариса Миллер нар тус тус хүртсэн бол түрүү жилийн шилдэгээр Алессандра Эмбрэсио шалгарсан. Ингээд та бүхэндээ тэдний талаарх сонирхолтой баримтыг дэлгэе.


     Бразилийн супермодель Адриана Лима багаасаа л эмч болохыг мөрөөддөг байжээ. Энэ талаар Лима “Яагаад тэр үед эмч болохыг тэгэж их хүсдэг байснаа одоо бодоод гайхдаг. Хүний амийг аварна гэдэг хичнээн сайхан ч гэлээ модель болсондоо хэзээ ч харамсдаггүй” гэжээ.
     “Хамгийн тачаангуй 99 эмэгтэй” хэмээх Askman.com эрэгтэйчүүдийн цахим хуудаснаас явуулдаг санал асуулгаас гурван удаа хоёрдугаар байранд бичигдэж байсан Алессандра Эмбросио 11 настайдаа косметик хагалгаа хийлгэж байжээ. Шалтгаан нь тэрээр төрөлхийн том чихэндээ дургүй байсан талаараа 2006 онд Тайра Банкстай ярилцах үеэрээ ам алдсан.
     Миранда Керр Австралийн маш ирээдүйтэй гимнастикийн тамирчин байсан ч үеийнхнээсээ илүү өндөр болсон учраас энэ спортоо хаясан гэнэ.  
     Карли Лосс бол хамгийн залуу модель. Тэгвэл тэрээр балетаар хичээллэж байжээ. Энэ давуу тал нь “загварын тайзан дээрх муур” нэрийг түүнд хайрласан юм.
     Дөрвөн жилийн турш хичээсний эцэст сахиусан тэнгэр болсон Даутцен Крус сэтгүүлийн редактор байсан удаатай. Тэрээр 2009-2010 оны хугацаанд сар бүр өөрийн амьдралын талаараа богино тэмдэглэл бичдэг байсан ч 2010 оны сүүлээс эхлэн загварын карьераа хөөх болсон.
     Хамгийн эгдүүтэй сахиусан тэнгэрт тооцогддог Кандис Шванопел мал аж ахуйтай ноцолдож өнгөрөөсөн гэвэл та итгэх үү? Түүний гэр бүл Өмнөд Африкт өөрийн гэсэн малын бүтээгдэхүүн болон үхрийн фермтэй байсан учраас Кандис бага насныхаа ихэнх цагийг малтай өнгөрөөжээ.
     Эрин Хедиртоны хувьд загварын бэлтгэлээсээ илүү сагсан бөмбөгийн дамжаандаа дийлэнх цагийг зарцуулдаг байжээ. Ахлах сургуульд байхаасаа л энэ спортод сонирхолтой байсан Эрин Чикагогийн ахлах сургуулийн шигшээ багийг тэргүүлдэг байв.
     Адам Левиний хуучин найз бүсгүй тэрээр Сан Диагогийн Их сургуульд биологийн чиглэлээр суралцдаг байх үедээ сургуульдаа хамгийн өндөрт тооцогддог байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан