Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Английн нэгэн зураачийн “чин хүсэл”

Пемброкшир хот бол Английн хамгийн жижигхэн хот.Учир нь тус хотын  St.Davids дүүрэгт л гэхэд ердөө 1800 хүн амьдардаг. Тэгвэл эндхийн уран бүтээлч Грахем Хард-Вүүд гэх эр бүх оршин суугчдын хөргийг 5 жилийн дотор өдөрт нэг хүн зурах маягаар дуусгана гэнэ. Өдгөө 55 настай хөрөг зураач одоогоор 112 хүний зургийг буулгаад байгаа бол хэрвээ байдал энэ хэвээр  амжилттай дуусвал бүх бүтээлээрээ үзэгслэн гаргах ба зургийн эзэд хүсвэл хөргийг нь бэлэглэх хүсэлтэйгээ BBC телевизд өгсөн ярилцлагын үеэрээ илэрхийлээд  бага хэмжээний нэг хөрөгт хамгийн багадаа 30 минут, ихдээ 5 цаг зарцуулдаг талаараа ч ярьсан байна. Түүний хувьд Ирландын Дерри хотод өссөн хэдий ч амьдралын шаардлагаар 1984 онд St Davids-т иржээ. Үүнээс хойш энэ нутагт дасч ийм хэн хүний санаанд оромгүй хэрнээ сайхан ажлыг эхлүүлээд байгаа энэ аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан