Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурах эрмэлзэл байвал сурах бичиг хангалттай

Хичээлийн шинэ жил эхэллээ. Зургаан настай балчир хүүхдүүд А үсэг, нэгийн тоо заалгахаас эхлээд 12 дугаар ангийн ах эгч нар ч дараа намар ямар сургуульд орохоо бодон хичээлдээ шамдах нэгэн хичээлийн шинэ жил ийнхүү эхэлж байна.
Сурагч багачуудын маань мэдлэгийн эх булаг багш сургууль байдаг бол үүний нэг нь яахын аргагүй сурах бичиг.
Харин тэдний маань сурах бичиг сурагчдын гар дээр очсон уу, хэдэн нэрийн сурах бичгийг сурагч, эцэг эхчүүд яаж авах юм бол....
Салбарын яам хүүхэд багачуудад маань зориулж, тэдний мэдлэгийг дэмжих хэдэн нэрийн сурах бичиг хэвлэж бэлэн болгосон бол.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдад зориулж 116 нэрийн 1,359 мянган  сурах бичиг, багш нарт зорриулсан 28 нэрийн ном хэвлэхэд улсаас   3,2 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Үүнд, бага ангийн 38 нэрийн 766, 6 мянган ширхэг сурах бичгийг бүгдийг хэвлэн сургуулиудад хүргэжээ. Харин дунд, ахлах ангийн шинээр зохиосон 24 нэрийн 366,0 мянган  сурах бичгийг хэвлэн нийлүүлж дууссан.
Амжиргааны төвшин доогуур өрхийн хүүхэд баагчуудын сурах боломжийг хангах үүднээс эцэг, эх нь сурах бичиг худалдан авах боломж муутай дунд, ахлах ангийн сурагчдад сургуулийн номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй хэрэглүүлэх 75 нэрийн нийт 227 100 ширхэг сурах бичгийг мөн сургуулиудад нь хүргүүлсэн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн нийт сурагчдын 86.8 хувь буюу 10 хүүхэд тутмын найм нь  төрийн дэмжлэгтэйгээр бүх сурах бичгээ авч байгаа юм.  
Бага ангийн сурагчдыг бүгдийг нь  сурах бичгээр үнэ төлбөргүй хангахаар зохион байгуулжээ.
Дунд, ахлах ангийн сурагчдын хувьд 40 хувь болох амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуульд 3 буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн нэг хүүхэд ороод нийт 104,4 мянган сурагч тухайн ангид судлах  бүх хичээлийн сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэнэ.
Үүний зэрэгцээ дунд, ахлах ангийн нийт сурагчдын 46,8 хувь болох  122127 сурагч тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээс бүрдсэн багц сурах бичгийн түрээсийн төлбөрт 9000-18000 төгрөг төлөөд сурах бичгээ сургуулиасаа түрээсэлж хэрэглэж болно.
Ингээд ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дөнгөж 13.2 хувь болох 34,4 мянган хүүхэд л  зах зээлээс сурах бичгээ худалдан авах болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан