Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Венецийн олон улсын кино наадам эхэллээ
Дэлхийн киноны уран бүтээлчид нэгэн дор чуулдаг хамгийн сүр дуулиантай наадмын нэг бол яах аргагүй Венецийн кино наадам. Энэ онд 70 дахь удаагаа зохион байгуулж байгаа тус наадамд энэ жилийн хамгийн шилдэг уран бүтээлчид болон олон улсын алдартай жүжигчид хүрэлцэн иржээ. Харин өмнө нь 40 дөх удаагийн наадмын үеэр шүүгчдийн зөвлөлийг тэргүүлж байсан Италийн найруулагч Бернардо Берталучи энэ удаа бас томилогджээ. Энэ жилийн наадмын хамгийн гол онцлог нь Мексик улсын найруулагч Алфансо Куароны “Gravity” /Татах хүч/ хэмээх шинжлэх ухааны сэдэвтэй кинонд Холливудын хамгийн сайхан төлөөлөл болох Жорж Клүни, Сандра Булок нарын тоглосон уран зөгнөлт бүтээл анх удаа “Рalazza” театрын дэлгэцнээ гарсан явдал байлаа. Есдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэ наадмын шилдгүүд удахгүй тодорно. Венецийн наадмын хамгийн сайхан хувцастай одууд энэ байна.
0 Сэтгэгдэл