Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нацистууд чинь 3D кино хийж байж

Телевизор, лазер, үүрэн телефон, 3D технологи... энэ бүхэн чинь өнөөдөр цоо шинэ зүйл, техникийн дэвшил гээд байгаа ч үнэн хэрэгтээ нацист германд хамгийн түрүүнээ бий болсон гэвэл та итгэх үү. Гэтэл үнэхээр технологийн энэ дэвшлүүдийг нацистууд нээчихээд байсан нь өнөөдөр олон баримтуудаар нотлогдож байна.

СС-ийн генерал обергруппенфюрер Ханс Каммлер гэж Гуравдугаар рейхийн маш нууцлаг нэгэн байж. 1944 оноос тэрээр сөнөөгч онгоц үйлдвэрлэх газар доорхи нэгэн үйлдвэрийг удирдаж байж. Мөн “Шкода” компанийн ерөнхий захирал, СС-ийн штандартенфюрер  хурандаа Вильгельм Фосстай хамт хэд хэдэн нууц төсөл дээр ажиллаж байсан байна. Энэ төслийн талаар Зэвсэглэлийн сайд Шпеер, нисэх хүчний Геринг хоёр ч мэдэхгүй байсан гэдэг. Энэ асуудлаар тэр хоёр  зөвхөн Гитлер, Гиммлер  хоёртой л шууд харилцдаг байж.
1945 оныдөрөвдүгээр сарын 23 буюу рейхийн төгсгөл хаяанд ирээд байхад Каммлер автрийн Эбензее хот руу явсан байна. Тэр бүүр 1943 онд түүний удирдлагаар Zement  нэрийн дор газар доорхи маш том байгууламж байгуулсан юм байна. Тэгээд тэндээсээ тавдугаар сарын 4-нд Прагад иржээ. Ер нь бол тэр “Шкода”-гийн албан өрөөнд хадгалагдаж байсан маш нууц төслийнхөө баримт бичгийг л авах гэж явсан хэрэг. Ганс Каммлерийг 1945 оны тавдугаар сарын 9-нд Прага, Пльзений дундах ойд амиа хорлосон гэдэг ч оршуулсан газрыг нь олоогүй. 1948 оны есдүгээр сарын 7-нд Берлин-Шарлоттенбургийн шүүх түүнийг үхсэн гэж зарласан.

Хонхны эцэг.
1945 оны тавдугаар сард  америкийн цэрэг тухайн үед зөвлөлтийн цэргийн бүсэд байсан Пльзенд орж иржээ. АНУ-ын цэргийн тагнуулынхан тэнд “Шкода” үйлдвэрт байсан СС-ийн судалгааны төвийн архивыг судалж эхэлсэн байна. Тэгээд немцүүд цөмийн зэвсэг бүтээхээр ажиллаж байж гэсэн дүгнэлтэд хүрсэн гэнэ. Гэхдээ бодит байдал дээр тийм биш харин Каммлерын завод тийрэлтэт сөнөөгч онгоц, агаарын лазер буу, усан доогуур явагч “Мдгардын могой” хэмээх завь хийж байж. Каммлер мөн “нарны их буу” хийх гэж байсан гэдэг. Энэ нь 200 метрийн диаметртэй толин ойлгогч хийгээд нарны эрчим хүчийг цуглуулан ганцхан секундын дотор бүхэл бүтэн хотыг ч шатаах юм гэнэ. Азаар энэ төсөл харьцангуй  өндөр өртөгтэй байсан болохоор фюрер татгалзсан гэдэг.
Каммлерын хамгийн гол төсөл бол сансрын зэвсэг бүтээх явдал байсан гэж Польшийн түүхч, сэтгүүлч Игорь Витковский бичдэг. Энэ нь Die Glocke буюу “Хонх” гэдэг нэртэй. Ганс Каммлер ч үүнийгээ заримдаа “Хонхны эцэг” гэдэг байж. Вильгельм Фоссын мэдүүлгээр бол нацистууд энэ зэвсгээрээ Москва, Лондон,Нью-Йоркийг устгахаар тооцоолж байж.
     Харахад үнэхээр том хонхны төрхтэй, хоёр тугалган цлиндрээс бүрдэх энэ зэвсэг яг ч бас цөмийн зэвсэг биш гэнэ. Гэхдээ юу болохыг нь сайн тодорхойлолгүйгээр баримт бичгийг нь зөвлөлтийн талд  шилжүүлэн өгчээ.
Ганс Каммлерыг дайны төгсгөлөөр америкийн талд очиж Аргентинаар дамжин гараад нууц төслийнхөө бүхий л баримт бичгийг америкийн талд өгсөн гэж бас ярьдаг.

Телевизороос iPhon хүртэл
Нацистууд зөвхөн зэвсэг бүтээж байсан гэвэл эндүүрэл болно. Бүр 1938 онд Берлинд болсон нэг үзэсгэлэн дээр дэлхийд анх удаа телевизорын загварыг тавьж үзүүлж байсан юм. 1934 онд рейхийн мэргэжилтнүүд “лазерын туяа”-ны аппарат бүтээж эхэлсэн байдаг. Мэдээж энэ бол эсрэг талынхаа онгоцуудыг намнахаар тооцоолж байсан  л даа. Энэ төхөөргийг дайн дуусахаас ердөө долоо хоногийн өмнө угсарч дуусан гэдэг.
1945 оны хоёрдугаар сараас Ганс Каммлерын товчоо бас холбооны шинэ авсаархан төхөөрөмж бүтээх шинэ төсөл дээр ажиллаж эхэлсэн байна. Норвегийн түүхч Гудрун Стенсен “Мэдээж Каммлерын төвөөс айфон гараагүй л дээ. Ерийн нэг гар утас бүтээхэд хамгийн багадаа 100 жил хэрэгтэй” гэж бичиж байлаа. Гэхдээ энэ бүхэн үүнээс хамаагүй өмнө бидний хэрэглээ болсон л доо.
 Шаргал үстээс эхэлсэн GPS
Гуравдугаар рейхийн цэргийн үйлдвэрийн эзний эхнэр болсон америкийн нэрт жүжигчин Хеди Ламарр бүсгүй утасгүй холбооны хөгжилтэй  ямар нэгэн шижмээр холбоотой. Тэрээр эротик кинонд тоглодог байхад нь зэвсгийн магнат нөхөр Фриц Мандля нь хардаад өөрийнхөө хаана л байна тэнд байж бай хэмээн ажлаас нь гаргасан гэдэг. Тэгээд тэр зэвсгийн үйлдвэрүүдээд түүнтэй хамт явдаг болж үүнийг сонирхож эхэлжээ. 1942 онд тэрээр, ямар ч техникийн мэдлэггүй атлаа торпед буюу усан доогуурх бөмбөгийг алсаас удирдах технологи бүртгүүлэн гэрчилгээ авч байж. Хожим нь тэр нөхрөөсөө салж америк руу зугтаан жүжигчний ажлаа үргэлжлүүлсэн л дээ. Өнөөдөр ч Хеди Ламррын төрсөн өдөр арваннэгдүгээр сарын 9-нийг АНУ-д  зохион бүтээгчдийн өдөр гэж тэмдэглэдэг.
Стерео сурталчилгаа
Гурван хэмжээст зургийг бид өнгөрсөн зууны 50-иад онд Холливудад л бүтээсэн гэж тооцдог байсан. Гэтэл гуравдугаар рейхийн  кино урлагийн түүхийг 40 орчим жил судалж байгаа  Авсралийн найруулагч Филипп Мор саяхан берлиний архиваас киноны 3D лент хоёрыг ч олсон байна.
Raum Film буюу “орон зайн кино” гэж нэрлэсэн энэ хальс 30 орчим минут үргэлжилнэ. Амралтаараа зугаалж яваа зургаан бүсгүйн нөхөрлөлийн тхуай өгүүлдэг байна.
Ингээд бодохоор дээр дурдсан бүхэн гуравдугаар рейхийн сүүлчийн сюрприз биш ч байж мэднэ.

0 Сэтгэгдэл
Stereo 3D chini 1840-uud ond uussen, 1920-ood onios stereoscopic 3D kinonuud hiigdej ehelsen bdag...
Хамгийн их уншсан