Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Miss Mongolia” тэмцээнд 23 охин өрсөлдөнө


10 дахь жилдээ зохион байгуулж буй “Miss Mongolia” тэмцээний анхан шатны шалгаруулалтаас шилдэг 23 бүсгүй тодорчээ.  “Мисс монголиа” холбооноос санаачлан 2004 оноос хойш тасралтгүй зохиож буй уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг, хотоос 70 гаруй охин оролцсоноос шүүгчдийн оноогоор шилдэг 20 оролцогч шалгаран үлдсэн аж.
Харин шүүгчдийн саналаар гурван охин нэмэгдсэнээр ийнхүү дараагийн шатанд 23 охин өрсөлдөхөөр тунаж үлджээ. Дашрамд, тус тэмцээний ерөнхий шүүгчээр “Мисс Монголиа” холбооны ерөнхийлөгч Д.Сумьяа, шүүгчээр МҮОНТ нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, “СИТИ” дээд сургуулийн захирал, доктор профессор Ц.Байгальмаа, Урлаг судлаач Б.Наранзун нар ажилласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан