Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Белги эр байнга скафандр өмсч явдаг гэнэ

Канадын 39 настай IT менежер нэгэн эр ажилдаа ч, ерийн үед ч, амралт зугаалга, наран шарлагын талбай, кино үзвэрт ч гэсэн сансрын нисэгчийн иж бүрэн хувцас скафандр  өмсч явдаг гэнэ. Угийн белги гаралтай одоо Канадын Ванкуверт ажиллаж амьдардаг Херберт Боссартс “Би ажил дээрээ ч гэсэн сансрын нисэгчийнхээ дуулгыг тайлдаггүй. Би нэг удаа Белги рүү гурван долоо хоног явахдаа л сансрын нисэгчийн хувцасаа өмсөөгүй” гэжээ. Хэргийн гол нь тэрээр сансарт нисэх эрхийн төлөөх интернет өрсөлдөөнд ялахыг хүсдэг гэнэ. Тэрээр ялахын тулд интернетийн сүлжээнээс хамгийн олон санал авах ёстой учраас л тэр олны анхаарал татах гэж зориуд ингэж хувцасладаг байна. Одоогийн байдлаар хувцасаа өмсчихсөн “сансрын нисэгч” маань 22 дугаар байранд яваа ч найдлага тасраагүй байгаа юм байна. Өрсөлдөөн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан