Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цахим сүлжээнд доллар, евро цаашаа, биткойн наашаа

Цахим ертөнцийн цар хүрээ нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цаг хугацаа хэмнэж байгаагийн нэг илрэл бол электрон валютын систем болох “Биткойн” юм. Хэрэглэгч компьютер эсвэл ухаалаг гар утсаа ашиглан тусгай серверт данс нээлгэж мөнгөө арилжиж биткойнд шилжүүлснээр бараа үйлчилгээний төлбөр тооцоог тус дансаар дамжуулан хийх боломж нээгдэнэ

Биткойны арилжаанд хэрхэн оролцох вэ?

Арилжаанд оролцогчдыг “биткойн олборлогч”" хэмээн нэрлэх ба бусад валют гүйлгээтэй ижил зарчмаар өдөр бүрийн ханшийн хэлбэлзлийг ашиглан ажилладаг. Тухайлбал зах зээлийн түвшин шөнө дунд ихэвчлэн тэглэж, өдрийн цагаар өснө. Энэ түвшнийг тооцохдоо хэд хэдэн өнгөөр ялган тайлбарладаг. Тухайн өдрийн арилжаа ногоон бол хаалтын ханш өмнөх өдрийнхөөс дээгүүр, улаан бол доогуур, цэнхэр бол өмнөх өдрийн ханштай тэнцүү гэх зэргээр тус тус ойлгоно. Ханшаас хамаарч өнгө аажмаар хар өнгө рүү шилжиж байгаа нь тухайн арилжааний хугацаанаас хамаарна.

Үүсэл:
Тус системийн анхны төслийг 2008 онд Сатоши Накомато гэх хүн танилцуулж 2009 онд албан ёсоор нэвтрүүлсэн. Гол онцлог нь арилжаанд оролцож буй хэрэглэгчдийн мэдээлэл нууцлагдмал байдаг. Домайн нэрийг 72 цагийн дотор өөрийн болгож хурдтай үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Биткойн эдийн засагт:
2009 онд үйл ажиллагаа явуулснаас хойш хурдацтай хэлбэлзсэн нь эдийн засагчдын анхаарлыг маш ихээр татаж байсан. Үүнээс хойш 2012-2013 онд болсон Испаний эдийн засгийн хямралын үеэр биткойны хэрэглээ ба 40 хувьд хүрсэн өрийн хэмжээ хооронд хамаарал байна хэмээн тайлбарлаж байв.

Арилжаа:
Гүйлгээнд ашиглагдах болсноосоо хойш доллар, евро, паунд болон бусад валюттай маш хурдан харьцаж эхэлсэн. Өнөөг хүртэлх арилжааны мэдээнээс үзэхэд энэ оны дөрөвдүгээр сарын 9 нд хамгийн ихдээ буюу нэг биткойн 230 ам.доллар буюу оны эхээс 13 ам.доллараас давж арилжаадагджээ. Одоогоор биткойн худалдааны эргэлт ойролцоогоор 1,3 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тооцоо бий. Тиймээс ч биткойн нь дэлхийн өнцөг булан бүрт цахим сүлжээгээр худалдаа наймаа эрхэлдэг байгууллага болон хувь хүмүүст хүлээн зөвшөөрөгдөөд байгаа төлбөрийн хэрэгсэл  болоод байна.  

0 Сэтгэгдэл
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
za za
bod moriin zeregt hun michnees uusseniig haruuldag amoi
reer mangas butees
kompwuteraar mangas buteej bolno
dinozavr
mangas buteej bolno
Хамгийн их уншсан