Шинэчлэлийн Засгийн газар “Ажилтай орлоготой Монгол хүн” бий болгох зорилт тавьсан. Үүний хүрээнд залуусыг эх орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах үүднээс Хөдөлмөрийн яамнаас ажил олгогчдын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж 6900 гаруй хүнийг сургаж ажилд оруулаад байгаа юм. Цаашлаад 2015 оны төгсгөл гэхэд 150 мянган ажлын байр бий болгохын тулд найман чиглэлд дорвитой ажил хийж байгааг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэллээ. Тэрээр, “Оны эхний 7 сарын байдлаар 30 мянган ажлын байр нэмэгдэж, гадаадаас авах ажиллах хүчний тоо 22 мянгаас 18 мянгад хүртэл, гадагшаа гарсан дотоодын ажиллах хүчний тоо 45 хувь 1400 орчим хүнийг Солонгост гэрээгээр ажиллуулахаар болжээ. Энэ нь үндэсний бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа үед ажиллах хүчээ гадаадад бус дотооддоо шингээх бодлого барьж байгааг хэлсэн юм.
Харин Оюутолгой компанитай гэрээ байгуулан ажиллаж байсан 22 компанийн гэрээ цуцлагдахад хүрээд байгаа аж. Оюутолгой компанийн хувьд өөрсдийн 61 ажилтнаа өөр алба, хэлтэст шилжүүлэн ажиллуулахаар болсон бол гэрээлэгч компанийн 900 гаруй ажилтан ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэх хуудас аваад байгаа аж.