Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгийн биржийн арилжаа эрс буурчээ

Монгол Улсын эдийн засаг хямралд орсон тухай эдийн засагчид дүгнэж буй. Энэ нь олон хүний зүйлээс шалтгаалж байгаа ч тэд тайлбарлаж байгаа. Тэгвэл үүнийг илтгэх нэгэн сонирхолтой судалгаа гарчээ. Монголын хөрөнгийн биржийн арилжаа жилээс жилд буурч байгаа нь үүнийг баталж байгаа аж. Тухайлбал 2011 онд нийт 350 тэрбум төгрөгийн арилжаа хийж байжээ. Үүнээс 109.1 нь хувьцаа, 236.7 нь Засгийн газрын бонд, 4.3945 нь компанийн бонд байсан байна. Гэтэл 2012 онд манай хөрөнгийн биржийн арилжаа 145 тэрбум төгрөг болж буурчээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 12.3 тэрбум төгрөг болсон байна. Мөн Засгийн газар болон компани нэг ч төгрөгийн бонд арилжаалаагүй аж. Энэ мэтээр хувьцаат компаниуд хувьцаа гаргаж чадахгүй байгаа нь Монголд бизнесийн орчин муудсан, гадаадын хөрөнгө оруулалт илт буурсныг илтгэж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан