Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Tweet” хэвлэдэг машин зохион бүтээжээ

Камбриа улсын нэгэн веб хөгжүүлэгч залуу 19 дүгээр зуунд ашиглагдаж байсан мэдээ хэвлэгч машиныг орчин үед ашиглах боломжийг бий болгожээ. Хамгийн сонирхолтой нь энэ машины гол зориулалт нь  жиргээнүүдийг хэвлэх боломжтой гэнэ. Уг машины гол эд анги болох хальсыг хэвээр нь ашиглан интернет орчинд ажиллах бүрэн боломжтой болгон тохируулснаар тусгай холболтоор холбогдон тухайн Твиттер хэрэглэгчийн жиргээг 30 секунд бүрт дамжуулна. Харин доод хэсэгт модон суурь хийж өгснөөр цахилгаан принтер болон бичил хянагч системийг нуух боломжтой болгожээ. Цаашлаад олон хэрэглэгчийн харилцсан жиргээнүүдийг сонгож хэвлэх,  өнгөт болгох зэргийг судалж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан