Дэлхийн хөгжмийн урсгалд өөрсдийн гэсэн өвөрмөц стил имиж, гайхалтай дуулалтаараа онцгойрч сая сая шүтэн бишрэгч, фенүүдтэй болж Монголын залууст "All Rise", "Sorry Seems To Be Hardest Word", "Fly By", "One Love" зэрэг дуунуудаараа алдаршсан Британийн алдарт “Blue” хамтлаг ирэх есдүгээр сарын 14-нд 19:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болсон тухай мэдээлэл цацагдаж Монголын шүтэн бишрэгчдийг нь гэгэлзүүлж эхэлсэн. Энэхүү тоглолттой холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд хүргэж түүгээр дамжуулан монголын үнэнч фенүүдэд нь баяртай мэдээг батлан хүргэхээр “Evento” ХХК-ын төлөөлөгчид бүхий тоглолтын зохион байгуулагчид маргааш буюу 27-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байрлах "New Corporate"-ын 16-н давхарт байрлах "V LOUNG"-д хэвлэлийн хурал зарлажээ.
Тэрээр “Evento” ХХК-ны хамт олон нь дэлхийн алдарт Michael Learns to
Rock” хамтлагийнхныг монголчуудтай уулзуулсан туршлагтай хамт олон
бөгөөд энэ удаад “Blue” хамтлагийг Монголд тоглуулах тухайн ч үнэн аж.
Тус хамтлаг ирэх есдүгээр сарын 13-нд манай улсад хүрэлцэн ирэх бөгөөд
14-нд тоглолтоо хийгээд 15-нд буцахаар гуравхан өдрийн л хугацаатай ирж
байгаа гэнэ. Мөн “Blue” хамтлагийнхан хэдхэн хоногийн өмнөхөн өөрсдийн
цахим хуудас болон фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Бидний зүгээс дэлхийг
тойрох "Roulette Tour" аялан тоглолтынхоо хүрээнд есдүгээр сарын 14-нд
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зочлон тоглохоор болсныг албан
ёсоор зарлаж байгаадаа баяртай байна. Бидэнтэй уулзах ховор боломжоос
бүү хоцроорой” хэмээн мэдээлсэн юм. Ийнхүү “BLUE” хамтлагийн Монголд
хийх тоглолт албан ёсоор зарлагдаж, мянга мянган шүтэн бишрэгчдийх нь
эргэлзээг тайлж байна.
“BLUE” хамтлагийн хувьд Британийн шоу
ертөнцийн магнат Саймон Ковеллийн санаачлагаар 2000 онд Lee Ryan ба
Anthony Cost нарыг нэгтгэснээр BLUE хамтлагийн түүх эхэлсэн гэдэг.
Ийнхүү Duncan James болон Will Young нэмэгдсэнээр албан ёсоор
байгуулагдаж тун удалгүй гайхам амжилтуудыг үзүүлж анхны сингл болох
“ALL RISE”-нь зөвхөн Британид л гэхэд 1.8 сая гаруй хувиар
худалдаалагдаж Британын чартыг тэргүүлж эхэлжээ. Дараахан нь гаргасан
"Too Close" сингл нь мөн л Британы чартын №1-т хэд, хэдэн 7 хоногийн
турш бичигдэж байв. 2004 оноос хамтлагийн гишүүд тус тусдаа бие даасан
уран бүтээл хийж байгаад 2011 онд 10 жилийнхээ ойгоор эргэн нэгджээ.
Хамтлагийн талаарх хамгийн сүүлийн үеийн сонирхолтой мэдээллээс сөхвөл, 2013 оны хоёрдугаар сарын 26-нд Лондон хот дахь “Hammersmith Apollo” театрт зөвхөн ганцхан удаа тоглохоор төлөвлөсөн ба тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа таван минутын дотор дууссан тул продюсерууд бүрэн хэмжээний дэлхийг тойрох аялан тоглолт хийхээр шийдвэрлэжээ.