Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын олимпиадад түрүүлсэн сурагчийн төлбөрийг төрөөс даахгүй


Улсын чанартай олимпиадад түрүүлсэн ЕБС-ийн сурагчийн их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийг төрөөс даадаг байсан. Харин энэ хичээлийн жилээс Засгийн газрын уг тогтоолыг хүчингүй болгож, шинэ журам мөрдөхөөр болсон байна. 2012-2013 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 13 төрлийн олимпиад гурван үе шаттайгаар болж, байр эзэлсэн 76 хүүхдэд өнгөрсөн баасан гарагт БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах эрхийн бичгийг нь гардууллаа. Мөн тэдэнд оюутнуудад олгодог үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөг дээр нэмж, сар бүр ийм хэмжээний урамшууллын тэтгэлэг олгох болсноо энэ үеэр дуулгасан юм. Гэхдээ уг нэмэгдлийг зөвхөн нэгдүгээр дамжаандаа авч, хоёрдугаар ангиасаа бусад оюутны адилаар 3.2 голч дүнтэй бол үндэсний тэтгэлгийн 50, 3.6 голчтой суралцвал 75 хувийн урамшууллын тэтгэлэг болгон нэмж авах гэнэ. Энэ талаар БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Батсайханаас тодруулахад “Засгийн газрын тогтоол хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, улсын чанартай олимпиадад түрүүлсэн сурагчийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг байсныг болиулсан юм” гэв.

0 Сэтгэгдэл
olimpiadad turuulsen xuuxduudiig zasgaas tetgesen shig tetgeech dee,uls ix orniixoo xogjliin toloo olimpidad oroltsoj turuulex gej mash ix xuch xodolmor gargasan shuu dee ih deed surguuliin surgaltiin tolboriig ni zasgaas daaj denjeed ogvol uls ex orondoo ixiig xiij buteex ni gartsaagui shuu dee, tor zasag bolosrol meddlegeeree terguulj baigaa xuuxduudiig demjsen shig demjchixeech dee,,,
Хамгийн их уншсан