Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Женнифер Лопесын гэрт зургаан хоног амьдарсан танхай эр

Холливудын од, жүжигчин Женнифер Лопесын Хэмптонсе дэх гэрт нь 49 настай шүтэн бишрэгч Жон Дубис гэгч “зочилж очоод” машинаа гол хаалганых нь тэнд тавьчихаад зургаа хонож байхад хамгаалалтын албаныхан нь анзаараагүй байжээ. Род-Айрлендад гал сөнөөгч байсан тэр эр түүгээр бүр наймдугаар сарын эхээр харагдаж эхэлж. Тэр гэрт нь зургаа хонохдоо бүр гэрийнх нь энд тэнд зургаа авхуулж интернетэд оруулсан байжээ.
Түүнийг  бусдын гэрт ингэж хууль бусаар нэвтэрч, бүр зургаа хоночихоод байхад нь хамгаалалтынхан сая л мэдэж, цагдаад мэдэгдсэн байна. Хууль сахиулагчдад тэрээр өөрийгөө Женнифер Лопесын нөхөр, хүүхдүүдийнх нь эцэг гэж мэдүүлсэн гэнэ. Түүнийг баривчлах үеэр машинаас нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон нэр алдартай өөр бусад хүмүүст бичсэн захидал гарч иржээ. Түүнийг баривчилж сэтгэцийн эмнэлэгт шинжлүүлэхээр илгээсэн байна.
                    Женнифер Лопесын Хэмптонс дахь сууц

Дуучны хөршүүд ч гэсэн  танихгүй хүнийг харсан, гэхдээ дуучны үйлчилгээний ажилчдын нэгнийх нь гэрийн хүн байх гэж бодсон гэжээ.
Женнифер Лопесын төлөөлөгч харин “Ийм үл таних этгээд гэрт нь очоод байгааг дуучин огт мэдээгүй” гэсэн байна. Бусдын гэр оронд хууль бусаар нэвтэрсэн этгээдийн шүүх хурал энэ сарын 28-нд болох юм байна. Гэмт этгээд харин өнөө болтол буруугаа хүлээхгүй байгаа гэнэ.
        
                                                Жон Дубис

0 Сэтгэгдэл
aimer yum iim gaj hvnmvvvs gert ni newtred yu ch hiihiin bilee.. hvvhedtei hvnd ter tusmaa.. bie hamgaalagchdii ni bvgdii ni halul taarna. aj;aa jhiij chadadgui muusain yumnuud..
Хамгийн их уншсан