Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Хардаж болно, гэхдээ муу хүмүүсийн үгэнд бүү ор
Нийслэлийнхний төдийгүй, монгол улсын иргэдийн амжиргааг залгуулдаг ганц зах Нарантуулын хагас шатчихлаа. Ёстой гай газар дороос гэдэг л энэ.
Бүх шатны сургуулиудын хичээлийн шинэ жил эхлэх гээд арилжаа наймаа ид өрнөдөг, тэнд ажилладаг хүмүүсийн орлого багагүй өсдөг үе. Нөгөө талаар хэдхэн зуун метрийн цаана Дүнжингарав гээд нэг том худалдааны төв нээгдэж, өнөөх их зай талбайгаа түрээслүүлэх хүн хайж, зарлан дуудаж байх үетэй давхцав.
Гэтэл бас зүгээр байгаагүй, Халдвартын чиглэлийн автобусны эцсийн буудлаас эгц урагшаа захын зүүн хэсгээр өнгөрөх тууш зам барина гэсэн Нийслэлийн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцсэн хэдэн хүн тэмцэл зохион байгуулж “Захаа хамгаалан” тэнд хонож өнжиж байхад энэ гайтай явдал тохиолоо.
Энэ бүхнээс үүдээд гэнэт тохиосон энэ гайг хэн нэгэн санаатайгаар үйлдсэн мэтээр ярьж, хүмүүст ойлгуулахыг оролдож байгаа хүн бас байна.
Энэ түймрийн тухай интернет сайтуудад гарсан мэдээний араас “Дүнжингаравынхан гал тавьсан” гэсэн дэл сул үг бас явж байна аа. Ухаандаа энд лангуу, зай талбай түрээсэлж амь зуулгаа залгадаг хүмүүсийг өөртөө татах гэж, тэр Нарантуулыг нь байхгүй болгох гэж хүн явуулж гал тавиулсан юм байх. Үгүй яахав алдсан хүн арван тамтай гэж, гэнэтийн гай таарч, цаашдаа яана даа гэсэн түмэн бодол толгойд эргэлдэж байхад “Нээрээ юунаас болчихов оо, яагаад энэ вэ” гэж бодож л байгаа. Гэтэл үнэхээр сүүлийн нэг сард “Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслүүлнэ” гэсэн зар телевизинй суваг бүрээр л гарч байгаа нь үнэн л дээ. Гэхдээ л ийм байж таарах уу даа, арай ч дээ.
Гэтэл Нарантуул захын энэ павилионд худалдаа наймаа эрхэлдэг хүмүүсийн амнаас бас нэг муухай үг цухалзаад эхэллээ. Тэдний хэлж байгаа, интернетээр цухалзуулаад байгаа үг нь “Бид зам тавихыг эсэргүүцэж эндээ ээлж ээлжээр хонож байгаа” гээд бараг л бидний тэмцлийн эсрэг зохион байгуулалттайгаар ийм ажил хийчихлээ. Хэн хийчихэв, АН-ынхан хийчихэв үү, хотынхон хийв үү гэх гээд байгаа бололтой.
Ер ийм үгийг хэн хаанаас гаргаад байна аа. Өмч хөрөнгө алдаж бухимдсандаа, цаашид яана вэ гэж цөхөрсөндөө ингээд байна уу, харин зүгээр ингэж бухимдсан хүмүүсийн толгойг эргүүлж улс төржүүлэх гэсэн хэсэг бүлэг хүн, улстөрийн хүчний явуулга уу.
Үнэндээ энэ хотод зүлэг цэцэг суулгаад тарьчихлаа гээд уурлаад бухимдаад байгаа хэсэг хүн, улс төрийн хүчин байгааг бол иргэд тэртэй тэргүй мэдэж байгаа. Одоо бас тэд “Зам засчихлаа, замын түгжрэлийг бага болгочихлоо” гээд байж ядаж, тэчьяадаж байгаа л даа. Нарантуулын замын зүүн талаар нь тойруулаад бүтэн эргэдэг болгочих, ингэснээрээ тэр хавийн түгжрэлийг эрс багасгах, зүүн талын тэр хог шороотой гудамжийг хатуу хучилттай зам болгох гэсэн санааг эсэргүүцэж байгаа хэдхэн хүний ард ч бас л улс төрийн сонирхол явж л байгаа.
Ер нь унасан хүн ууртай гэж, өөрсөө хийж чадаагүй, санаанд нь ч ороогүй зүйлийг өөр хүн хийхэд атаархдаг арчаагүй хүн байсаар байна. Тэд хийж болж бүтэж байгаа бүхнийг хараад нүд нь хорсч муу хэлэх үгээ олохгүй байгаа.
Гал ус гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг, чухам л давагдашгүй хүчин зүйлийн гамшиг. Ийм зүйл тохиож олон хүн хохирчихоод байхад үүнийг далимдуулан улс төр хийх гэж хөөрхий хүмүүсийн тархийг угааж байх нь хэнд хэрэгтэй юм бол.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ч яг, тэр өдөр нь нийслэлийн удирдлагуудад “Нөхцөл байдлыг сайн судалж тогтоо. Галын дүгнэлт гарсны дараа яг хэдэн хүн наймаа арилжаа эрхэлдэг байсан зэргийг нарийвчлан тогтоо” гээд үүрэг өгчихсөн, энэ дагуу холбогдох албаныхан ажиллаж байна.
Энэ захын эзэн Ш.Сайхансамбуу ч монгол эр хүний нүнжиг гаргаж “Тайван амгалан байцгаа. Хохирлыг гурван сарын дотор нөхөж барагдуулна” гээд үгээ хэлчихлээ. Яахав галын аюулгүй байдал, ийм тийм зөвшөөрөл аваагүй ажиллуулж байсан энэ тэр гээд асуудал үүсэх л бололтой. Юутай ч тэрээр хөөрхий иргэдийн хохирлыг барагдуулах нь. Мэдээж зохих зөвшөөрөл энэ тэрийг нь аваад байшин барилгаа дахиад л босгоно.
Байдал нэгэнт ийм болж байхад хүмүүс минь муу хүмүүсийн үгэнд орж энэ гамшгийг бүү улстөржүүл. Алив зүйл болж бүтэж, сайн сайхан болоход нүд нь хорсч, уур цухал нь хүрдэг нэг хэсэг хүн байна цаана чинь, тэдний үгийг бүү тоо.
Хардана гэдэг бол хүн хүний эрх, гэхдээ хэн нэгний үгээр, ялангуяа муу хүмүүсийн үгээр, улс төржиж элдвийг бодон тархиа бүү гашилга.

0 Сэтгэгдэл