Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөх Жерар Депардье чинь Белгийн хүндэт иргэн болжээ

Францын нэрт жүжигчин Жерар Депардье Белги Улсын  хүндэт иргэн боллоо хэмээн белгийн засгийн газрын мэдээнээс иш татан Франс Пресс агентлаг дамжууллаа.
Депардье 2012 оны төгсгөлөөр  Франц, Белгийн хилийн ойролцоо Эстемпьюи  хамтралын нутагт Нешен гэдэг газарт байшин худалдан авсан юм. “Нешен танай гэр орон болсонд бид их баяртай байна. Жерар таньд Эстемпьюи хайртай шүү” гэж жүжигчний шинэ байшиндаа хийсэн 200 хүнтэй ёслол дээр орон нутгийн захиргааны төлөөлөгч хэлсэн бол Депардье өөрөө “Нешенед амьдрах сайхан байна. Би бол дэлхий даяар ажилладаг хүн. Гэхдээ л энд амьдрахаар шийдлээ” гэжээ.
Өнгөрсөн оны төгсгөлөөр Жерар Депардье баячуудад орлогын 75 хувийн татвар оногдуулах тухай  Францын засгийн газрын шийдвэрээс зугтааж францын иргэний харьяаллаас татгалзсан юм. Ингээд нэгдүгээр сард ОХУ-ын паспорт авсан ч францын иргэний харьяаллаа хадгалж үлджээ. Тэр бас байнгын оршин суух хаягаа ОХУ-ын Мордовын нийслэл Саранскт гэж тэмдэглүүлсэн байна.
Гэтэл өнөөдөр ийнхүү өөр бас нэг улсын харьяалал авчээ. Түүнийхээр бол тэрээр визгүй зорчиж байхын тулд өөр бусад улсын паспорт авахад ч бэлэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан