Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурагчийн шинэ дүрэмт хувцасны үзэсгэлэн нээгдлээ

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцасаар гоёно. Тэгвэл шинэ дүрэмт хувцасны чанар муу, өндөр үнэтэй гэх ташаа ойлголт эцэг эхчүүдийн дунд бий. Харин эцэг, эхчүүдэд зөв ойлголт өгч, шинэ дүрэмт хувцасны чанарыг танилцуулах зорилгоор ҮХААЯ-наас “Мишээл экспо” төвд өчигдөр үзэсгэлэн худалдааг нээгээд байгаа юм.
Харин энэ үзэсгэлэн худалдааг өнөөдөр “Дүнжин гарав” худалдааны төвд нээх аж.
Шинэ дүрэмт хувцасыг танилцуулахад монгол хонины ноосоор хийсэн даавуугаар дотоодын 117 аж ахуйн нэгж урлаж байгаа юм. Бага анги болон дунд ангийнхны дүрэмт хувцас үйлдвэрээс 100 хувь гараад байгаа бол ахлах ангийнхны хувцас аравдугаар сар гэхэд бүрэн дуусах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан