Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Канадын шүдний эмч Жонн Ленноныг клонийн аргаар хувилж амьдруулна
ene chin harin buuljih geed bgaam bish bizdee? hahaha
Колонийн арга гэж байдаггүй. мэдлэгээ дээшлүүл. клон колони хоёр бол огтоос өөр утгатай үгс
Итгэмээргүй, гэхдээ байж болно !
Ливерпүүлийн домогт Битлз хамтлагийн хөгжимчин Жонн Ленноныг нас барсанд дэлхий даяараа гашууддаг. Цэл залуу 40 насандаа шүтэн бишрэгчийнхээ гарт амь эрсэдсэн түүний үхлээс болж амиа хорлохыг завдсан шүтэн бишрэгчдийг тоолоход бэрх. Тэгвэл энэ онд тэдний хувьд гайхамшигтай жил болж магадгүй нь. Учир гэвэл тэр дахин амилах нь. Хамгийн сонирхолтой нь түүнийг амьдруулах хүслээ бодит байдал болгохоор шийдсэн хүн бол Канадын жирийн нэгэн шүдний эмч Майкал Зак юм.
Тэрээр хоёр жилийн өмнө дуудлага худалдаанаас худалдан авсан Ленноны араа шүдний ДНК-г ашиглан эс үржүүлэх буюу клонийн аргаар ийм гайхамшиг бүтээх гэнэ. Дуучны охин Дот Жарлеттд хадгалагдах ёстой байсан хэдий ч гэрийн үйлчлэгч нь ийнхүү 30 мянган ам.доллараар Закын гарт шүдийг өгчээ. Зак BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид арслан зааныг бүтээж болно гэж үзэж байхад яагаад хүнийг болохгүй гэж” хэмээн дурьдсан нь олон түмний гайхширлыг төрүүлж байна.
Манхэттэн дүүрэгт болсон тэр аймшигт аллагын талаар асуухад Зак “Энэ хэргийг үйлдсэн тэр этгээдийн цаана магадгүй Ленноныг үзэн яддаг хэсэг бүлэг хүмүүс байсан нь тодорхой. Тийм учраас би тэр хүмүүсийг тийм ч амархан баярлуулахгүй шүү” хэмээжээ. Одоогоор шүд Амеркийн нэгэн лабораторид аюулгүй газар хадгалагдаж байна гэнэ. Дашрамд сонирхуулахад, хэрвээ энэ ажил амжилттай болбол тэр дараа нь дуучин Элвис Преслиг амьдруулах гэж үзэж магадгүй юм.

0 Сэтгэгдэл
hariu
zsss
2014.02.05
2013.08.24
2013.08.23