Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жижиг улсад тогтвортой байдлын гэрээ хэрэггүй

Монгол Улсад орж ирдэг хөрөнгө оруулалт энэ онд гурав дахин буураад байна. Үүнээс болоод ихээхэн найдлага тавьж байсан “саалийн үнээ”-ний нэг Оюу толгойн үйлдвэрлэл зогсоход хүрлээ. Цаашлаад тус компанийн  ажилчид, бүтээн байгуулалтад оролцож байсан хүмүүс гээд 2000 гаруй хүн ажил албаа алдсан гээд дам нөлөө асар хүчтэй мэдрэгдэж эхлэв. Хөрөнгө оруулалт ийм их хэмжээгээр буурсныг хууль, эрх зүйн орчинтой холбож тайлбарлах хүн өнөөдөр олон.
Тэгвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Хөрөнгө оруулалт ба татварын эрх зүй” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн гол хэсэг нь Ираны Xэбрьюгийн их сургуулийн хуулийн тэнхимийн профессор, доктор Илам Бэншаломын илтгэл байлаа. Тэрээр үндэстэн дамнасан корпорацитай татварын орчинд хэрхэн ажиллах талаар олон судалгаа хийсэн аж. Түүний ярьсан зүйлсэд бодлогын хүрээнд тусгаж анхаармаар хэд хэдэн зүйл байсан юм. Нэн түрүүнд татварын талаарх хүмүүсийн ойлголт буруу байдаг. Өөрөөр хэлбэл жирийн иргэн ч тэр, улстөрчид ч татварын хувь хэмжээнд л  анхаарлаа хандуулдаг. Татварын хэмжээ өндөр байх тусмаа улсын санд орох мөнгөний хэмжээ нэмэгдэнэ гэж хүн бүхэн боддог. Учир зүйн үүднээс зөв мэт боловч бодит байдалд эсрэгээрээ тусдаг гэв. Татвар өндөр байх тусмаа пүүс, компаниуд түүнийг төлөхөөс зайлсхийж эхэлдэг гэнэ. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хууль манайд хамгийн ойр бөгөөд сургамжит жишээ юм.
Татварын орлого өнөөдөр улсын төсвийн 85 орчим хувийг бүрдүүлж байна. Угаас “татвар оршихуй дор төр оршдог” учраас улс байхын тулд татвар авах нь зайлшгүй. Гэвч энэ процесс бусдын эрх ашгийг үргэлж хөндөж байдаг. “Тамирын голын мөсийг долоох шахаж байж олсон хэдийнхээ” гуравны хоёрыг бусдад зүгээр өгөхийг хэн ч хүсэхгүй учраас өндөр татвараар төсвийн хөрөнгийг “тултал” бүрдүүлэх мөрөөсөл замхарсан билээ. Ерөөсөө тоогоор хөөцөлдөөд их мөнгө салгаж чадсан туршлага үгүй гэнэ. АНУ-ын “Женерал моторс” компанийн өнгөрсөн онд төлсөн татварын дүн -20 хувьтай гарч. Юу гэсэн үг вэ гэхээр тус компанийн төрөөс авсан мөнгө татварт төлсөн мөнгөнөөс давж. Нэг талаас авч үзвэл тус улсад цаашдын ирээдүйд компанийн өгөх өгөөж нь илүү хэрэгтэй гэж үзсэний илрэл гэнэ.
Гэсэн ч ашиг ихтэй салбараас ахиухан мөнгө олохыг төр, түмэн бүгд л хүсч буй. Гэнэтийн ашгийн татвар амжилттай үр дүнд хүрээгүй тул алдаагаа засч “рояалти” татварын бодлогыг боловсруулж эхэлсэн. Энэ нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарч ноогдох татвар ялгаатай байхыг хэлж буй. Гэтэл сүүлийн үед томоохон компаниуд ийм татварын систем бүхий улстай хамтарч ажиллахаас татгалзах болжээ. Профессор Бэншаломын ажигласнаар үндэстэн дамнасан корпорациуд хамгийн таатай татварын нөхцөлтэй оронд л компани байгуулж ажилладаг бөгөөд нийт дүнгээр нь авч үзвэл жилд төлдөг татварын хэмжээ гурван хувиас хэтэрдэггүй байна. Рояалти татвар нь үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаардаг боловч олж буй ашгийг тооцдоггүй. Их хэмжээгээр үйлдвэрлэвч зах зээл дээр бүтээгдэхүүний ханш унасан тохиолдолд алдагдалд орох эрсдэлтэй учраас энэ татвараас зайлсхийх шалтгаан болдог гэнэ.
Эрх зүйн талаас нь авч үзвэл гадаадын хөрөнгө оруулалтын үндсэн гурван төрлийн харилцаа байдаг. Түүний нэг нь рояалти буюу үйлдвэрлэлд тулгуурласан татварын харилцаа юм. Нөгөө нь тендер. Гурав дахь нь ашгаас хамаарсан татварын харилцаа. Энэ нь зөвхөн бүтээгдэхүүнээс олж буй ашгаас авах татвар. Олсон ашгаасаа татварт төлдөг учир компаниуд ийм нөхцөлийг таатай хүлээж авдаг байна. Ялангуяа урт хугацааны турш ашиглах Оюу толгой гэх мэт төслийн хувьд байнга хамгийн тохиромжтой хувилбар аж. Гол нь татварын албаны төлөвлөлт, зөв зохион байгуулалт чухал үүрэгтэй. Нэг сул тал нь үр ашгаа 10-15 жилийн дараа өгдөг явдал. Гэхдээ энэ бол сүүлийн үеийн дэлхийн чиг хандлага. Монголын хувьд онцлогтой. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс “Төр өөрөө хувь эзэмшигч учир өгөөжөө хүртээх хугацаа нь хэтэрхий урт биш үү” гэсэн асуултыг тавьж байсан. Тиймээс зөвхөн нэг бодлогоор бус энэ аргуудыг зэрэг хэрэглэж компани бүртэй өөр, өөр гэрээ байгуулж ажиллаж болох юм гэсэн санааг тэр дэвшүүлсэн. Гэхдээ манайх шиг жижиг улсын хувьд тогтвортой байдлын гэрээ ашиггүй гэдгийг мөн хэлсэн. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүний ханш байнга хэлбэлзэж байдаг учир “нөхцөлт гэрээ”-г түлхүү ашиглавал зохимжтойг учирлалаа. Нөхцөлт гэрээ нь тодорхой шалтгааны улмаас нөхцөл байдал өөрчлөгдвөл гэрээг мөрдөх олон хувилбартай, илүү уян хатан чанартай, бага эрсдэлтэйгээрээ давуу талтай аж.

Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
yamar teneg !!!!!!!!!!
Хамгийн их уншсан