Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тархиа хөгжүүлмээр байна уу? Lumosity-г ашигла


Дунд эргэм насны ихэнхи хүмүүсийн тархины үйл ажиллагаа буурснаас хэдхэн хормын өмнө бодож байсан зүйлээ эргэж санахгүйгээс бухимддаг. Тухайлбал саяхан хэрэглэж байсан эд зүйлээ хаана орхисноо, хуучны танилынхаа нэрийг, залуу байхдаа шүтдэг байсан хамтлагийнхаа нэрийг хүртэл заримдаа бодоод бодоод олдоггүй. Энэ нь нийгмийн харилцаа, цаашлаад хувийн амьдралд ч асуудал үүсгэсээр байна. Тэгвэл мэдрэлийн системийн шинжээчдийн үзэж буйгаар энэ нь бидний биеийн олон булчингуудаа хөгжүүлж олон цаг зарцуулдаг шиг тархинд ч бас тийм хэмжээний тэжээл хэрэгтэй байдаг гэнэ. Ингэснээр танин мэдэхүйн үндсэн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр сайжруулж тархинд дасгал болно. Тархи мэдрэлтэй холбоотой бидний хамгийн сайн мэдэх үйл явц бол аливаа нэг зүйлийг бодох, түүнийгээ эргэн санах байдаг. Хамгийн сонирхолтой нь энэ зууны хамгийн гайхамшигтай нээлт болох интернетийг ашиглан оюун ухаанаа сэргээх бүрэн боломжтой байгаагийн нэг жишээ нь Люмосити хэмээх тархи хөгжүүлэх хөтөлбөр юм.

Сан Франциско хотод байрлах веб хөгжүүлэгч компанийн бүтээсэн тус бүтээл нь одоогоор хамгийн их ач холбогдолтой цахим орчинд тооцогдоод байна. Люмоситиг зургаан долоон хоногийн турш хэрэглэсэн оюутнуудын математикийн хичээлийн үр дүн 34 хувиар нэмэгдсэн нь батлагджээ. Люмоситиг хүссэн хэн бүхэн хэрэглэж болох бөгөөд үнэгүй бүртгүүлэн нэвтэрснээр тархиа бүрэн дүүрэн ажиллуулах боломжтой аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан