Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Марк Зукербергийн чин хүсэл


Манай дэлхийн хамгийн залуу тэрбумтан Марк Зукерберг шинэхэн төлөвлөгөөгөө олон нийтэд өнгөрөгч Мягмар гарагт танилцуулав. Түүний гол санаа нь интернетийг хэрэглэх боломжгүй байгаа бүс нутгуудад энэ боломжийг нь бий болгох, өөрөөр хэлбэл Фейсбүүк хэрэглэгчдийн тоогоо 5 тэрбумд хүргэхэд оршиж байгаа юм. Үүний тулд тэрээр дэлхийн томоохон технологийн компаниудтай хамтран ажиллаж зорилгоо хялбархан шийдэх гэнэ. 2004 оны эцэст 1 сая хэрэглэгчтэй байсан бол хамгийн сүүлийн тоо баримтаар буюу энэ оны гуравдугаар сарын байдлаар 1.1 тэрбум иргэнтэй болоод буй юм. Түүнчлэн НҮБ-ын Мянганы хөгжлийн хөтөлбөрийн тайланд тусгаснаар дэлхийн нийт хүн амын интернет хэрэглэгчдийн тоо 39 хувь буюу 2.7 тэрбум хүрнэ гэсэн тооцоо гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан