"Facebook" компанийн захирал Марк Зукерберг "Samsung Electronics", "Qualcomm", "Ericsson" , "MediaTek" , "Nokia" болон "Opera Software" компаниудтай хамтран интернэт ашиглах боломжгүй хүмүүст зориулан нэгэн шинэ төслийг хэрэгжүүлж эхэллээ. "Internet.org" гэж нэрлээд байгаа энэхүү төслийг хэрэгжүүлснээр интернэт хэрэглэх боломжгүй Ази, Африк болон Латин Америкийн орнуудын таван тэрбум хүн интернэтэд холбогдох боломжтой болох юм байна. Дээрх компаниудын түншийн холбоо нь чанартай, үнэ хямд ухаалаг гар утаснуудыг үйлдвэрлэн интернэт ашиглах боломжгүй хүн амын хэсэгт худалдаална гэж "Facebook" компанийн зүгээс онцолжээ. Хэрвээ энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлбэл интернэт хэрэглэх боломжгүй байгаа дэлхийн хүн амын гуравны хоёр хэсэг интернэтэд холбогдох юм. Internet.org төслийг хэрэгжүүлснээр таван тэрбум хүн интернэтэд холбогдох боломжтой болно.