Японы "Sumitomo Mitsui Banking Corp" буюу SMBC банк Монголд өөрийн салбараа нээх гэж байна. Төлөөлөгчийн газраа нээх зөвшөөрлийг Монголбанкнаас авсан талаар наймдугаар сарын 15-нд мэдэгджээ. Энэ нь Монголбанкнаас зөвшөөрөл авсан анхны Японы банк болж буй хэрэг юм.
Гадаадын хөрөнгө оруулалт саарч байгаа энэ үед SMBC банк Монголын нүүрс, зэс тэргүүтэй уул уурхайн болон дэд бүтцийн салбарт өргөн хүрээний санхүүжилт хийхээр төлөвлөсөн байна. Тус банкны Лондон дахь салбарт Л.Дулмаазул гэх монгол бүсгүй банкираар ажилладаг бөгөөд Европ, Ойрхи Дорнод, Африкийн орнуудын уул уурхайн болон дэд бүтцийн салбарын томоохон төслүүдэд урт хугацааны санхүүжилт олгох ажлыг хариуцдаг аж.
SMBC нь Японы хоёр дахь том банк бөгөөд хөрөнгөөрөө дэлхийд есдүгээр байрт жагсдаг. Нийт 1400 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ба 21000 ажилтантай.