Монгол Улсын нийслэл Улаанбаатараас холгүй Хүй долоон худаг гэдэг газарт Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан хурдан морьдын уралдаанд 4249 морь давхижээ. Уралдаан зохион байгуулахад ММСУХ-ны ерөнхийлөгч ноён М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар оролцсон байна.
Нийтдээ 4279 хурдан морь бүртгүүлж гараанаас гарсан ч уралдааны явцад 30 нь хасагдаж барианд орж чадаагүй юм. Уралдаан 18 км зайд болж эхний таван морь дараах амжилт үзүүллээ. Эхний морь 24 минут 30.секунд, хоёр дахь нь 24 минут 30.46 секунд, гурав дахь нь 24 минут, 30,54 секунд, дөрөв дэх нь 24 минут 31,23 секунд, тав дахь нь 25 минут 02,36 секунд хурдлан барианд оржээ.
Хамгийн залуу унаач 7 настай байсан бол хамгийн ахмад нь 79 настай хүн байлаа гэж дэлхийн дээд амжилтын Гиннесийн албан ёсны guinnessworldrecords.com сайтад бичжээ.