Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

103-тай эмээ шүхрээр үсэрч дээд амжилт тогтоолоо


Бразилийн иргэн 103 настай Аида Мендис шүхрээр бууж бүхий л бразилийг гайхшрууллаа. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Макала хотын иргэн энэ хатагтай 100 насныхаа ойг тэмдэглэснээс хойш гурав дахь удаагаа ингэж шүхрээр буужээ.
Аида эмээ Аргентин, Парагвайн хил дээрх Фос-де-Игуасын нисэх баазад ирж 3000 метрийн өндрөөс телевизийн оператор, дасгалжуулагчтай хамт үсэрсэн байна. Тэрээр  өндрөөс зургаан минут орчим хугацаагаар чөлөөтэй унажээ.
“Амьдралд баяр баясгалантай,  бас зоригтой байх хэрэгтэй” гэж Мендис хатагтай хэлж байна. Мэдээж түүнийг шүхрээр үсрэхийн өмнө эмнэлгийн үзлэгт оруулж, даралтыг нь хэмжжээ. Эндэхийн авиа баазад Аида эмээ хамгийн алдартай шүхэрчин нь юм байна. Тэрээр шүхрээр үсэрсэн 35 жилийн хугацаандаа бараг 10 мянган удаа шүхрээр буужээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан