Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Илгээлтийн эздийн томилолт энэ сарын 25-нд дуусна
Оюутан залуусын чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрөөхийн тулд Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран санамж бичиг байгуулж, оюутан залууст чиглэсэн “Цагийн ажил”, “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд аймаг, орон нутагт амжилттай хэрэгжиж байгаа талаар Хөдөлмөрийн яамнаас мэдээллэсэн. Нэрнээс нь харахад л сумын гэж тодотгосон төсөл нь дээхэн үед илгээлтийн эздээр нэрлэгдсэн оюутан залуус хөдөө очиж ажиллаж байсантай төстэй юм. Сумын залуус төсөлд нийт 310 суманд 1200 залуус хамрагдаж байна. Үүн дотор 21 аймгийн 21 суманд жишиг өвөлжөө барих ажээ. Өнөөдрийн байдлаар нийт 24 өвөлжөө барихаас зургаан өвөлжөө ашиглалтанд орсон гэнэ. Үлдсэн нь наймдугаар сарын 20-нд дуусч, ашиглалтанд орох юм байна. Суманд очиж ажиллаж буй залууст нэг сарын 200 мянган төгрөгийн урамшуулал өгч байгаа ажээ. Ийнхүү төсөл амжилттай хэрэгжиж буй ч олон сумыг хамарч буй гэдгээрээ хүндрэл багагүй гарч байгаа гэнэ. Ингэхдээ аймаг, орон нутаг бүрт өөрийн гэсэн онцлогтой учраас асуудал гардаг тухай албаныхан тайлбарласан. Жишээ нь, аймаг, орон нутагт нь малын халдварт өвчин гарч хорио цээр тогтоосны улмаас ажлаа хийж чадахгүй, эсвэл аймгуудын тэмдэглэлт ой тохиож ажил хойшлогдох асуудал гарч байжээ.
Харин “Ажлын гараа” төсөл бол бүтээн байгуулалтын салбарт ажиллах сонирхолтой бөгөөд энэ чиглэлээрээ сурч байгаа оюутнуудыг том үйлдвэр, компаниудад ажиллуулж, туршлага судлуулах зорилготой юм. Энэ төслөөр нэг баг нь 15 хүний бүрэлдэхүүнтэй долоон баг болох нийт 105 оюутан барилга, бүтээн байгуулалтад оролцож байна. Залуусыг ажиллуулж буй компаниудын хувьд, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн барилгын ажил, Эрдэнэт, Багануур компани, Монголын төмөр зам, замын ажлууд энэ төсөлд хамтран ажиллаж, барилгын салбар хүнд гэгддэг учраас оюутан залууст нэг сарын 500 мянган төгрөгийг өгч буй. Ингэхдээ залуус зарим нь туслах ажил хийж, зарим нь мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Ийн улс орны хөгжил, бүтээн байгуулалт оролцоно гэдэг нь оюутны ширээнээс ажлын байранд хүрэх замд бодит туршлага болж байгаа юм.
Ийнхүү орчин цагийн илгээлтийн эзэд энэ сарын 25-наар төсөл дуусах юм. Ингээд залуусыг зуны хугацаанд туршлага мэргэжлийнх нь дагуу болон аливаа ажилд туршлага судлуулах, хөдөлмөр эрхлэлтийн арга барилыг олгох зорилготой төслийн тайланд үнэлгээ хийж, дараа жил хэрхэн үргэлжлүүлэх тухайгаа шийдэх ажээ.

0 Сэтгэгдэл