Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
А.Гансүх: Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн шинэ түүх эхэлж байна
-Монгол Улс өөрийн гэсэн онгоцоо хүлээж аваад удаагүй байна. Үүнийг өр гэж хэлэх хүн ч байна. Тэр өрийг хэзээ дуусгах юм. Гурван онгоц нийлээд ямар үнэтэй болж байгаа вэ?
-Гурван онгоцоо 240 сая ам.доллараар авч байгаа. Өндөр үнэтэй онгоц зээлээр авлаа гэсэн шүүмжлэл бол байгаа. Гэхдээ өөрийн өмчлөлийн гэсэн онгоцтой болж байгаа нь олон талын ач холбогдолтой. Үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадвар сайжирч, аялал жуулчлалын хөгжилд ч дэмжлэг болно. Үр ашгийн тооцоог нь хийхэд 2024 он гэхэд өөрийнхөө өртгийг хүүтэй нь төлөөд бүрэн дуусна. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд зээлээ бүрэн төлөх чадвартай гэсэн үг. Монгол Улс өөрийн гэсэн онгоцтой болох санаачилгыг гаргасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, энэ ажлыг гүйцэтгэхэд анхаарал тавьж ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, тэр дундаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Хөгжлийн банк, Худалдаа хөгжил болон Голомт зэрэг банкны хамт олон болон удирдлагуудад талархлаа илэрхийлье.
-Шинэ онгоц авснаар олон улсын нислэгийн давтамж нэмэгдэх үү?
-Холын зайд шууд нисэх боломжтой онгоцтой болсон учир нэлээд олон улс руу шууд нислэг хийхээр судалж байна. Жишээ нь, Тайланд, Сингапур, Энэтхэг, Франкфурт, Лондон, Парис гэх мэт. Эрх зүйн хувьд ийм боломж нь байгаа. Эдийн засгийн үр өгөөж байх ёстой. Судалгаа тооцоо хийж байна.
-Энэ асуудалд хэдийнээс анхаарч эхлэв?
-2011 оноос Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд байхаас энэ салбарыг гардан барьж авч ажилласан. Төмөр замын бодлогоо УИХ-аар батлуулсны дараа агаарын салбарыг хөгжүүлэх нь Монгол Улсын дараагийн үндэсний том эрх ашиг гэж үзсэн. Хоёр том гүрний дунд оршдог, далайд гарцгүй улсын хувьд агаарын тээвэр маш чухал. Үүнийг үр дүнтэй ашиглах хэрэгтэй гэж үзсэн юм. Аливаа улс оронд эдийн засгаа дэмжсэн дэд бүтэц байхгүй бол эдийн засгийн өсөлт, аж үйлдвэржилт гэж байдаггүй. Агаарын тээвэр бол маш чухал дэд бүтэц. Энэ салбар улс орны хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр байтугай эдийн засгийн хөгжлийн стратеги, геополитикийн асуудал ч энд яригдана. Тэгэхээр агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх нь улс орны эдийн засаг, аюулгүй байдалд чухал хэрэгтэйг бид урьдчилж харсан гэж хэлж болно. 2011 онд бид агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогоо боловсруулж гаргаж чадсан. 2012 оны эхний улиралд УИХ-аар батлуулчихъя гэсэн ч Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарсан учир үүнийг батлуулах боломжгүй болсон. Харин сонгуулийн үр дүнд буцаж энэ салбартаа ажиллах, өмнө нь эхлүүлсэн ажлаа гүйцэлдүүлэх боломж гарсан. Ингээд 2013 оны нэгдүгээр сард Агаарын тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулсан.
-Агаарын тээврийн бодлого гэхээрээ онгоцтой болохыг л хэлэх хэрэг үү?
-Үгүй л дээ. Энэ бол бодлогын зөвхөн нэг хэсэг нь. Гэхдээ их чухал хэсгийн нэг шүү. Бодлогын бичиг баримтад агаарын тээврийн салбарыг хэдэн он хүртэл яаж хөгжүүлэх, УИХ, Засгийн газар, ЗТЯ, Иргэний нисэхийн ерөнхий газар ямар үүрэгтэй байх, МИАТ яаж ажиллах, хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох, хэдэн онд ямар зорилтонд хүрэх юм. Батлан хамгаалах салбартай яаж уялдаж ажиллах, алслагдсан орон нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэхийн тулд төр ямар бодлого баримтлах, боловсон хүчнээ хэрхэн бэлтгэж байх, олон улсын болон орон нутгийн нисэх буудал хаана байх, ямар даацын онгоц буулгах, энэ салбарыг төр яаж дэмжих, татварын бодлого нь ямар байх, санхүүжилтын эх үүсвэр нь хаанаас байх, төрөөс ямар хөрөнгө оруулалт хийх гээд энэ бүхнийг цогцоор нь тусгасан. Бодлогын бичиг баримтад шинэ онгоц авах, Монгол Улсад ашиглах онгоцны насжилт нь ямар байх талаар ч тодорхой зааж өгсөн байгаа.
-Шинэ онгоцны насжилт ямар байх юм?
-Ер нь бол арван настай онгоцыг залуу онгоц гэдэг. Онгоцыг хориос дээш жил ашиглана. Үүнтэй зэрэгцээд маш олон жил яригдсан зүйл бол шинэ нисэх онгоцны буудал.
-Хөшигийн хөндийд баригдах онгоцны буудал уу?
-Тийм. Бараг долоон жил яригдаж, гацаанд ороод байсан асуудал сая шийдэгдлээ. Одоо газар дээрээ хэмжилтийн ажлууд хийгдэж байна. Газар шорооных нь ажил таван сардаа багтаад эхэлнэ. Ингээд 2016 онд Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэж ярьдаг даа. Тэрэн шиг энэ салбарын бодлогын бичиг баримт гарч, ажлууд нь эхнээсээ хэрэгжиж, шинэ онгоцны буудлын баригдах хугацаа, ашиглалтанд орох хугацаа тодорхой болж байна.
-Хэрэгжилтийн явц ямар байна?
-Гол нь УИХ-аас баталсан бодлого маань их хурдан хугацаанд хэрэгжиж байна. УИХ-аас бодлого гармагц Засгийн газар маш шуурхай хэрэгжүүлж эхэлсэн. Агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан зорилтууд бараг бүрэн хэрэгжээд байна. Төрийн зүгээс хийх бодлого, шийдвэрүүд бүгд гарсан. Хэрэгжилтийнхээ түвшинд ирлээ. Одоо бол энэ хэрэгжилтийг хянаад л, ажлыг нь шахаад л явна. Би МИАТ дээр очиж салбарыг хөгжүүлэх бодлогоо тайлбарлаж өглөө. “Ийм бодлогыг ингэж хэрэгжүүлнэ, ийм зорилго тавьсан, ийм зарчим барьж бид ажлаа хийсэн. Одоо та нар энэ бодлогыг гардан хэрэгжүүлэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээж байгаа” гэдгийг хэлсэн. Бас алдаа оноогоо ч ярилцлаа. Бас МИАТ-ийнхэн маань ч санаа оноогоо хэлж байна. Ерөнхийдөө энэ салбарт эхэлсэн шинэчлэлийг МИАТ манлайлан хэрэгжүүлнэ гэж бид тохирлоо.
-Шинэ нисэх буудал хол учраас Улаанбаатар руу ирэхэд төвөгтэй биш үү?
-Санаа зоволтгүй. Шинэ нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох хурдны автозам барина.
–Шинэ нисэх буудал ашиглалтанд орохоор хуучин буудал маань яах болж байна?
-Ашиглана шүү дээ. Орон нутгийн нислэгт ашиглаж болно. Нөөц хэлбэрээр ашиглаж болно. Чингэс хаан олон улсын нисэх буудалд өргөтөл болон засварын ажлууд хийгдэнэ.
-Агаарын тээвэрт өмнө нь бодлого байгаагүй хэрэг үү?
-Албан ёсоор гаргасан бодлогын бичиг баримт гэж байгаагүй. Урсгалаараа л явж иржээ. Агаарын тээврийн бодлогыг хийх гэж 2000 оноос хойш гурван удаа оролдож үзсэн байдаг. Энэ нь бүтээгүй. Боловсруулалтынхаа түвшинд л шийдэж чаддаггүй байсан юм билээ.
-Онгоцоо Яагаад Чингэс хаан гэж нэрлэсэн юм, Чингэс бондоор авсан болоод уу?
-Тэгж тайлбарлаж бас болно оо. Манай МИАТ-ийнхэн ийм нэр өгсөн байсан. Түрээсийн онгоц биш, өөрийн онгоц шүү дээ. Билэгшээж байгаа.
-Үлдсэн хоёр онгоцоо хэзээ авах юм?
-2016 ондоо багтаад дараагийн хоёр онгоц ирнэ.
-Онгоцны шатахууны асуудал юу болсон бэ. Хувийн компаниас хэд дахин өндөр үнээр авлаа гээд л байдаг?
-Онгоцны шатахууныг нэг нийлүүлэгчээс авдаг хараат байдалд байгаа. Тиймээс их өндөр үнэтэй авдаг. Хоёрдогч эх үүсвэр хайж байна. Иргэний нисэхийн ерөнхий газарт шатахуун сумладаг хоёр машин байсан. Энийгээ хувийн компанид түрээсээр өгч, онгоцонд шатахуун сумалж байсан. Үүнийг аваад МИАТ руу өгчихлөө. Ингэснээрээ МИАТ өөрсдөө шатахуунаа сумлаж, нэг тонн тутамд наян ам.доллар хэмнэж байгаа. Иймэрхүү байдлаар зардал хэмнэх хэд хэдэн арга хэмжээ авснаар МИАТ ХК-ийн үйл ажиллагааны зардал гурван тэрбумаар хэмнэгдэж байна.
-Эцэст нь танд хэлэх зүйл юу байна?
-Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-аар нисэцгээе!
Д.Мөнгөндалай
Өдрийн сонин 2013.05.21
Монгол Улсын Засгийн газар өөрийн өмчлөлд гурван ч шинэ онгоц авахаар болж эхний Боинг нь ирээд байгаа билээ. Ихэнх нь үүнийг сайнаар хүлээж авсан ч “Өр тавьж онгоц авлаа” гэж шүүмжлэх нэгэн ч байна. Ямартай ч гурван онгоцоо авах нь нэгэнт тодорхой болсон. Үүнтэй холбоотой болон агаарын тээврийн салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн талаар Зам, тээврийн сайд А.Гансүхтэй ярилцлаа.

0 Сэтгэгдэл