Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюутолгой” компани нэг ч ажилтан халах тушаал гаргаагүй гэв

“Оюутолгой” компани 1700 ажилтнаа халлаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн хэдэн өдөр гарах болсон. Тэгвэл Оюутолгой компанийн албан нэгэн хүний хэлснээр тус компани 1700 ажилтнаа халаагүй, харин ч өөр ажилд шилжүүлнэ гэсэн тайлбарыг өгчээ. Тухайлбал, “Энэ сарын 12-нд манай хувь нийлүүлэгч талууд хуралдсан. Ингэхдээ “Оюутолгой төслийн санхүүжилтийн асуудлыг шийдтэл далд уурхайгаа зогсооё” гэсэн шийдвэрийг гаргасан. Ийм учраас Засгийн газар, “Рио Тинто”-той ярилцаж ойрын хугацаанд асуудлыг шийдэх байх. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Оюутолгой 1700 ажилтныг халлаа” гэх мэдээлэл гарсан байна. Энэ бол худлаа мэдээлэл юм. Бид энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж байгаа. Уг төлөвлөгөөнд халагдах ажилтан мэргэжилтнүүдийг өөр ажилд оруулах талаар багтсан байгаа. Тийм учраас ажилтнуудыг боломжоор нь өөр ажилд томилох болно. Өөрөөр хэлбэл, Оюутолгой 1700 ажилтнаа халахгүй. Одоохондоо нэг ч хүнд халагдах тушаал гаргаагүй” гэсэн тайлбарыг Оюутолгой компанийн албан эх сурвалж хэлсэн байна.

Д.Гал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан