“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ
Фото сурвалжилга: Чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжтой
“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж байна
Шавь нарийнхаа хамт зурж, бүтээж суух мөч хамгийн сайхан
МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ЯВУУЛАХ ЗААВАР MNS ISO 19011:2020 СТАНДАРТЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан эхний 53 иргэн гэрчилгээгээ гардан авлаа
Цагаан сарын баярыг угтсан хүнсний хяналт, шалгалт үргэлжилж байна
Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөлөө
Б.Өсөхбаяр: Замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээ булаацалдаж хэрэлдэх зэрэг зөрчил гарч байна
Нээлттэй дуудлага худалдаанд оролцохыг урьж байна
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийг намрын чуулганд өргөн барина
"Мэдээллийн аюулгүй байдал-2013” сургалт, семинар Төрийн ордонд боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний Дата төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх төрийн байгууллагууд, банк, үүрэн холбооны операторууд, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөлөл сургалтад оролцож байгаа бөгөөд семинараар мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдалд нэгдсэн үнэлгээ өгч, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар ярилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм. Мөн Мэдээллийн аюулгүй байдлын тал дээр авч хэрэгжүүлж буй гадаад хамтын ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, төрийн байгууллагуудын цахим үйлчилгээний аюулгүй байдал, халдлагын тухай, банкны аюулгүй байдал, тулгарч буй асуудал зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлнэ.
Өнгөрсөн онд зохион байгуулсан сургалт, семинарын дараагаас төрийн байгууллагуудын мэдээллийн системд эрсдлийн үнэлгээг хийж эхэлсэн ч үр дүн нь хангалтгүй байгааг хууль эрх зүйн орчинтой холбоотой гэж үзжээ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиуд учир дутагдалтай байгаа учраас мэдээллийн аюулгүй байдлыг хангахад тусгайлсан хуулийг боловсруулах шаардлагатай. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай ерөнхий хууль болон Кибер аюулгүй байдлын тухай хууль, мөн бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганд өргөн барина гэдгийг тус сургалтын нээлтийн үеэр зохион байгуулагчид онцолсон юм.
![](http://resource4.sodonsolution.org/assa/photo/2013/8/3f35d5dfd7c8b2ff/cb8230084edca373.jpg)

0 Сэтгэгдэл