Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөр өөрийн төрөлдөө хамгийн том 10

Хүн төрөлхтөн түүхийнхээ туршид юу эсийг хийж бүтээхэв. Үүн дотор агуу томуудыг бас бүтээжээ. Хүний гараар бүтээснээс гадна байгаль ертөнцийн өөрийн нь бүтээсэн аугаа гайхамшгууд бас байна. Манай гаригийн хамгийн том хүрхрээ аль нь юм бол, хамгийн том онгоц гээд төрөл төрөлдөө хамгийн том 10-ыг нэрлэж байна. Энэ бүхэн манай гаригийн бядан явагч, аялагч жуулчдын сонирхлыг өөрийн эрхгүй татаж урин дууддаг.


10.Онгоц


Энэ бол украины  Ан-225 “Mpiя”, өөр дээрээ оросын сансрын хөлгийг тээвэрлэн яваа зураг. Хэдэн зуун тонн ачаа тээвэрлэхээс эхлээд цэнгэлдэх хүрээлэнгийн хэмцээний салонд нь концерт тоглож ч болно. Мөн өөр онгоц, Боинг 737 ч багтана. 1988 онд барьсан энэ онгоц өнөө ч гэсэн дэлхийн хамгийн том агаарын хөлөг хэвээрээ л байгаа. ЗХУ задарснаас хойш хэдэн жил ашиглахгүй байснаа 2001 онд дахин нисгэж өөр ямар ч онгоц зөөж чадахгүй ачаа тээвэрлэхэд ашиглаж байна. Энэ онгоцыг дахин үйлдвэрлэж эхлэхэд 300 сая доллар хэрэгтэй учраас зогсчихоод байгаа. Онгоц 32 дугуйтай. Энэ онгоцоор 560 тонн ачаа тээвэрлэж чадна. Далавчны урт нь хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ гээд л бод доо.


9. Нээлттэй усан бассейн

Зочид буудал, амралтын газрын усан сан, бассейнууд нэг их онцлог зүйлгүй байдаг даа. Харин Чилийн Сан-Альфонсо-дель-Мар амралтын газрын бассейны нийт талбай нь 8 га, урт нь 900 метр. Хамгийн гүн хэсэгтээ 35 метр болохоор нийтдээ 227124,7 шоо метр усан багтаамжтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл олимпын 20 бассейнтай тэнцэнэ. Бассенийг ажиллуулахад жилдээ хоёр сая доллар зарцуулдаг байна.


8. Агуй

2009 онд британийн нэгэн фермер хэсэг судлаач дээр ирж Вьетнамын Фонгня-Кебангийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хэдэн жилийн өмнө нэгэн агуй үзсэнээ хэлжээ. Үнэхээр энэ нь хэн ч хаана ч үзээгүй хамгийн том агуй байсан байна. Асар том энэ агуй дотор том том хадан цохио байгаа атлаа агуйн мухар нь харагдахгүй. Агуйн урт нь дунджаар таван км орчим, өндөр нь 300 орчим метр гэнэ.


7.Вакуум камер

Вакуум камерыг ихэвчлэн сансрын орчин үүсгэх зориулалтаар байгуулж ашигладаг. Сансрын орчинд эд зүйл, амьд организм хэрхэн дасан зохицох, сансрын баг өмсгөл турших гээд...Энэ бол АНУ-ын Огайо мужийн Сандаски хот дахь Плам-Брукын камер. Сансрын олон дахин ашиглах Орион хөлгийг шалгах зориулалтаар бүтээсэн энэ камерын өндөр нь 37 метр. Сансрын хөлөг маань 23 метр өндөр болохооор хангалттай. Нийт багтаамж нь 24437,4 шоо метр.


6.Хүрхрээ

Конгын нийслэл Киншаса хот орчимд байдаг Инга хүрхрээ манай гаригийн хамгийн өндөр хүрхрээ бас биш, ердөө 21 метр өндөр. /манай гариг дээр 30 метрээс өндөр гурван ч хүрхрээ байдаг/ Харин Ингагийн өргөн нь дөрвөн км нь дээд амжилт. Виктория хүрхрээ бол секундэд 1076 шоо метр Ниагарын хүрхрээ 2407 шоо метр  ус унагадаг бол Инга үүнээс 10 дахин их буюу секундэд 25485 шоо метр ус  унагадаг. Ингагийн гол өрсөлдөгч Ливвингстоны хүрхрээ түүнээс тун багахан буюу 708 шоо метрээр бага ус л секунэд буулгадаг юм байна.


5. Нойтон давс

Боливын баруун өмнөд нутагт 3600 метрийн өндөрт Салар де Уюни гэдэг давсан бүрхэвч. Давсан бүрхэвчийнх нь үеүд  бүр хэдэн метр зузаан  бол нийт талбай нь 100 мянган хавтгай дөрвөлжин км.
Эндээс маш их хэмжээний давс, бас лити олборлодог. Багцаагаар эндэх давс нь дэлхийн нийт нөөцийн гуравны хоёр гэж үздэг. Өөр нэг сонин нь эндэхийн давсан дээр  жилийн жилд гүехэн усан бүрхэвч тогтож дэлхийн хамгийн том толин бүхрэвч үүсгэдэг нь бас нэг гайхамшиг.


4.Амьтны хүрээлэн

Хамгийн том амьтны хүрээлэнг ярихын тулд хэд хэдэн хэмжүүр бий л дээ. Талбайн хэмжээ, амьтдын нь тоо гэх мэтээр. Хамгийн том талбай эзэлдэг амьтны хүрээлэн бол Техассын “Red McCombs” хүрээлэн, 4856 га талбайтай. Гэхдээ энэ хүрээлэнд ердөө 20 төрөл зүйлийн амьтан л байдаг. Талбайгаараа тийм том биш ч  амьтдынхаа тоогоор ч Небраска мужийн Омаха хотын амьтны хүрээлэн 52,6 га талбайд 960 төрөл зүйлийн 17 мянган амьтантай. Ийм ч болохоор энд жил бүр 1,5 сая жуулчин ирдэг.


3.Усан цахилгаан станц

Хятадын Засгийн газар “Гурван хавцал” усан цахилгаан станцын төслийг 20 жилийн турш  хэрэгжүүлсэн. Энэ бол аюултай, эцэст нь юу ч болж мэднэ гэж нутгийн иргэд ч, гадаадын хэвлэлүүд ч бичсээр байсан ч үргэлжлүүлсээр дуусгасан.  Нөгөө талаар байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх байх гэсэн болгоомжлол их байлаа. Гэхдээ юутай ч 23 тэрбум доллар зарцуулан байж  босгочихтол байгаль орчинд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл гараад ирсэн.  Энэ цахилгаан станцын далангийн өндөр 180 метр, урт нь 2,4 км. 22,5 мянган мегаватт хүчин чадалтай энэ цахилгаан станц атомын 18 цахилгаан станцын гаргах эрчим хүчийг гаргаж чадна. Энэ нь Өмнөд Америкийн Итайпугийн 14 мянган мегаваттын усан цахилгаан станцын өмнө орж байгаа юм.


2. Дүрс бичлэгийн дэлгэц

Бразилийн Сан-Паулу хотод байдаг Арена Коринтианс бол барьж дуусахаараа Бразилд  11 дүгээрт орох 50 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн дэлгэц. Үүнийг 2014 онд тус улсад болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан барьж байгаа нь энэ. Энэ дэлгэцийн өндөр 20 метр, урт нь 170 метр. Нийтдээ 34 мянган гэрэлт диодоос бүтэх энэ дэлгэц манай гаригийн хамгийн том дэлгэц болно.


1. Цогцолбор барилга

Хятад 2013 онд “Шинэ зуун” хэмээн  дэлхийн төв гэдгийг нээсэн. 1,8 сая хавтгай дөрвөлжин метр талбай бүхий энэ цогцолборыг гурван жилийн хугацаанд барьжээ. Энэ дотор Аймекс кино театр, олон улсын  тэмцээн явуулах стандартын мөсөн гулгуур, асар том аквариуман хүрээлэн гээд юм юм бий. Энэ барилга дотор Сиднейн дуурийн театр 20, эсвэл Монакогийн хөл бөмбөгийн 300 талбай өлхөөн багтана.

0 Сэтгэгдэл
чиний зөв л дөө бас
хэрэгтэй юм ч бас байхиймааа гэж манай залуус хэрэгтэй зүйлээ л нетээс хай
чиний зөв л дөө бас
баахан хэрэггүй юм нийтлэхиймааааааааааааааа
Хамгийн их уншсан