Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Нарантуяа: Энэ жил цэцэрлэгийн багш дутагдахгүй


Жил бүр олон цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад орж, үүнийхээ хэрээр цэцэрлэгийн багшийн эрэлттэй болчихдог. 2013-2014 оны хичээлийн жил ч энэ асуудал толгой өвтгөх шинжтэй. Энэ талаар БШУЯ–ны салбар менежментийн бодлого зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Нарантуяагаас энэ тухай тодруулсан юм.

-Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 хүрэхгүй хо­ног үлд­лээ. Цэрлэгүүдэд баг­шийн хүрэлцээ хэр байгаа вэ?
-Цэцэрлэгийн багшийн хү­рэлцээ харьцангуй сайн гэж хэлж болно. Жишээлбэл, өнгөрсөн жилийн байдлаар цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээний 95 хувийг нь хангасан. Тэгэхээр 2013-2014 оны хичээлийн жилд цэцэрлэгийн багш дутах вий гэж санаа зоволтгүй.

-Ер нь, жилд цэцэрлэгийн хэдэн багш бэлтгэдэг юм бэ?
-Цэцэрлэгийн багшийг Монгол Улсын Багшийн их сургуулиас өөр бэлтгэдэг сургууль байхгүй. Өнгөрсөн жилийн судалгаанаас үзэхэд 466 хүн элсэн суралцаж байна. Энэ жил ч мөн ялгаагүй үүнтэй ойролцоо л тооны элсэгч авах байх. Тооцоо судалгаа гарахаар нь мэдээлнэ.

-Төгсч гарсан багш нарын ажлын байрны хангамж хэр байдаг вэ. Хэдэн хувь нь ажилд орж  мэргэжлээрээ ажиллаж чаддаг юм бол?
-Төгсөгчдөөс хэд нь ажилтай болсон талаархи нарийн судалгаа байдаггүй ч цэцэрлэгийн багш бидэнд шаардлагатай өнөө үед ажлын байранд санаа зовох хэрэггүй.

-Өнгөрсөн хугацаанд хүүхэдтэй зүй бус хандсан тохиолдол олонтаа гарсан. Тиймээс багш нарын заах арга зүйд хэрхэн анхаарч байна?
-Сургуулийн өмнөх нас­ны хүүхдийн боловсролыг олгохдоо хүүхдийн на­санд тохируулан хөтөлбөрөө бо­ловс­руулдаг. Өө­рөөр хэлбэл, аль болох сонир­хол­той буюу тоглоомын ар­гаар боловс­рол олгохыг чухал­чилдаг. Өн­гөрсөн жилээс эхлэн багштай холбоотой томоохон шинэчлэл хийж эхэлсэн. Зөвхөн цэцэрлэгийн гэлтгүй бусад багш нарыг ч гэсэн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэхийг зорьж байна. Энэ ажлын эхний алхам нь хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, хүүхэдтэй ажиллах чадвартай сайн элсэгчдэд илүү боломж олгоё гэсэн бодлого баримталж буй. Жишээ нь, төгссөн багш нартайгаа эхний таван жилийн турш холбоотой байж давтан сургалтанд хамруулж байна.

-Зарим хувийн цэ­цэрлэгүүд мэргэжлийн бус хүнийг багшаар ажил­луулд­гаас хүүхэдтэй зүй бус ха­рилц­сан гомдол их гардаг шүү дээ. Үүнд, хяналт шалгалт тавьдаг уу?
-Хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь тухайн аймаг, орон нутгийн боловсролын байгууллага нь өгдөг. Улирал тутамд хяналт шалгалт хийж, бидэнд мэдээллээ танилцуулдаг юм. Мэргэжлийн бус багш нарын тухайд гэвэл тусгай сургалтад хамрагдсан хүн л багшлах ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан