Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЦЭГ ЭХЧҮҮД ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Шинэ хичээлийн жилээс сурагчдын дүрэмт хувцсыг жигдлэхээр Засгийн газрын шийдвэрийн дагуу үндэсний үйлдвэрлэгчид ажиллаж буй. Энэ талаараа ч мэдээлэл хийж, тодорхой ойлголтыг эцэг эхчүүдэд өгсөн.


Гэвч дүрэмт хувцасны үнийн хөөрөгдөл, зохион байгуулалтыг зарим эцэг эхчүүд эсэргүүцэж байна. Тэд нэгдэж эцэг эхчүүдийн түр хороог ч байгуулаад амжжээ. Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны Иргэний танхимын эцэг эхчүүд нэгдэж уг хороог байгуулжээ.

Тэд “Сурагчдын дүрэмт хувцасны үнэ маш өндөр байна. Энэ хувцасны гол зорилго баян ядуугийн ялгааг харуулах болохоос биш хэдэн компаниуд, эрх мэдэлтнүүдийн хуйвалдаан бизнес хийх салбар биш. Дүрэмт хувцасны үнийг хэн гэдэг эрх мэдэлтэн ямар үндэслэлээр тогтоов” зэрэг асуултыг БШУЯ болон ҮХААЯ-нд хүргүүлэхээ мэдэгдлээ.





Улс орон даяар бүх сурагчдыг нэгдсэн дүрэмт хувцсаар жигдрүүлнэ гэсэн Засгийн газрын шийдвэр нь нэг талаар сурагчдын баян хоосны ялгааг арилгаж бүгд жигд хувцаслах сайн талтай ч нөгөөтэйгүүр үнийн хувьд амжиргааны түвшингээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй айлын хувьд хэцүүхэн асуудал болоод байна. Тиймээс бүх нийтийн эрх ашгийг бодож үнэ, сонголт дизайн зэргийг дундын түвшинд тогтоох нь зүйтэй гэсэн байр суурийг эцэг эхчүүдийн түр хорооныхон хэлж байна.

Эцэг эхчүүдийн түр хорооны зохион байгуулагч Б.Алтанжолоогийн саналыг сонслоо.

-Түр хороонд нэгдээд буй эцэг эхчүүд сурагчийн дүрэмт хувцасны үнийг шүүмжилж байгаа. Гэхдээ нэлээд хэдэн сарын өмнөөс яригдаж, хувцас үйлдвэрлэх шатандаа явж байгаа шүү дээ?
-Бид дүрэмт хувцасны үнийг тооцож байхдаа дараа гарах эрсдлийг тооцсон уу, үнэ, дизайны талаар эцэг эхээс судалгаа авалгүй шууд тогтоох нь зөв үү гэх саналыг тавьж байгаа. Судалгаа байгаа юу. Бид хүүхдүүдээ тайван орчинд сургамаар байна, дүрэмт хувцасны мөнгө нэхүүлж хичээлээ ч хийж чадахгүй байдалд оруулмааргүй байна. Тиймээс дээрх саналуудыг нэгтгэж холбогдох яамдад хүргэж байгаа юм.

-Танай хороо энэ талаар явуулсан судалгаа байгаа юу?
-Байлгүй яахав. Манайх 1000 эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулсан.

-Үр дүн нь?
-Мэдээж бүх эцэг эхчүүд энэ үнийн талаар дургүйцлээ илэрхийлсэн.

-Засгийн газраас дүрэмт хувцасны үнэ 37 мянган төгрөг байна гэсэн. Гэтэл та бүхэн 157 мянган төгрөг байна гэх юм?
-37 мянган төгрөг гэдэг шал худал тоо. Энэ бол зөвхөн костьюм, пиджакны л үнэ. Үүн дээр сорочка, зангиа, ноосон майк зэрэг ороод ийм дайтай болж байгаа юм.

-Гэхдээ 37 мянган төгрөгөөр дүрэмт хувцсаа авчихвал дагалдах зүйлсийг нь өөрсдийн сонголтоор авна гэсэн шүү дээ?
-Тэр худлаа. Цагаа тулахаар иж бүрдлээр нь ав гэнэ. Эцэстээ багш нарт мөнгө нэхэх ажил оногдоно.  
Тэд бидний хүүхдэд эрдэм ном заах ёстой болохоос дүрэмт хувцасны мөнгө нэхээд хичээлийн цагаа хугаслах ёсгүй, бидний хүүхэд эрдэм ном сурах ёстой.

0 Сэтгэгдэл
Hooy suragchiin duremt 35000togrogoor zangiagaa 2000 zarchihaach uls tor irgeddee iim hatuu handaj bolohgui shuu hymruulaach bagsh nar ni ch hurtel ajilaa hayaad yvlaa tsalingiin ni nem dor hayj 80000-60000 bolgo
arai vnetei bn bi grvpt bdag nuhur 45o,ooo tsalin awdag.bid 3 shan vrtei bvgd l surguuld ortson .yaj iim vnetei dvremt huwtsas awch uguh yum be .ard tvmnee bodoochee.
та нэр битгий бухимд. Эхлээд шинэ засгийнхан лааз өшиглөснийхөө хэмжээгээр баяжих ёстой. дараа нь тэр боловсрол моловмрол, хүүхэд шуухдын асуудлыг шийднэ. Төр, төсдийн байгууллагад шинээр орж ирсэн Ардчилагчдын өөрсдийнх нь хэлээр "чавчаа"-гаа хийж байхад чинь.
hucheer hiij baigaa asuudal, ard irgediinhee amidral, surguuli bagsh nariin asuudliig ogt meddeggui, deer suuchaad dur zorgooroo avirlaj ba, minii huuhded hicheel zaahgui baih shaltgaan ni duremt huvtsasnii une neheed baih hereg buguud huuhed ch hicheeld yavahaas durguitsene, bas bagsh nar avilgach nerteigee l ba
arai l vnetei ene ni biznes bolood bgaan bishv ddavartsan ym be 1 r angiin 5 angiin hvvhdiin huvtsas adilhan vnetei bgaadv bhda yadiin ymar 1 hvnii biznesiin uhaan gej aimaar yma.hvvhdeer biznes hiideg buyn boloh bish buzartai ym aar biznes hiihiin
Хамгийн их уншсан