Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Төмөр замын тээврийн салбарын орлого буурчээ
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ оны эхний долоон сарын байдлаар 1318.0 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 104.6 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын цайрын баяжмал, зэсийн баяжмал, газрын тос, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2-73.9 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ном, амтат ус ундаа, шингэн сүү, хиаман төрлийн бүтээгдэхүүн, металл цувимал, ган төмөр хийц, нарийн боов, гурил, самнасан ноолуур, барилгын модон хаалга, цонх, бетон зуурмаг, вакуум цонх, хаалга, савласан ногоон цай, хэвлэмэл хуванцар картууд зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4 хувиас 5.2 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн эдийн засгийн үзүүлэлтийг өсгөж байгаа нэг зүйл нь төмөр зам болон агаарын тээврийн тээвэрлэлт ч нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр эхний эхний сард 11841.0 мян.тн ачаа тээж, давхардсан тоогоор 2247.2 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 253.0 мян.тн буюу 2.2 хувиар өсч, зорчигчдын тоо 101.5 мян.хүн буюу 4.3 хувиар буурчээ. Төмөр замын тээврийн салбарын орлого 2013 оны эхний 7 сард 241.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.0 тэрбум төг буюу 1.2 хувиар буурчээ.
Агаарын тээврээр 2013 оны эхний 7 сард 2332.9 т ачаа тээж, давхардсан тоогоор 439.1 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 69.6 т буюу 3.1 хувь, зорчигчдын тоо 35.7 мян.хүн буюу 8.8 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2013 оны эхний 7 сард 125.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.3 тэрбум төг буюу 12.9 хувиар өслөө.

0 Сэтгэгдэл