Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ ДУНД СУРГУУЛИУДАД ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА, САЙД АА

Сургалтын төлбөрийг валютаар тооцох буюу “Тал еэвэн”-дэх

“Зэрэг нэмэхийн өмнө” гэж Монголын уран сайхны кинонд Боролдой, Долдой хоёр ноёноо “хөөрхөн” чадсаар өлсч ядралгүй холын замыг  хороож буй тухай гардаг. Тэгвэл хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэгчлэн хэн нэгэнд ингээд чадуулаад яваагаа мэдэхгүй хүн олон. Гол нь чадуулаад яваа хүмүүс нь яг л ноён шиг “зэрэг нэмэх” гэж улайрах нь даанч хөөрхий. Иймэрхүү дүр зураг аль ч салбарт ажиглагддаг. Гэхдээ энэ удаа боловсролын салбарт гарч буй “Зэрэг нэмэхийн өмнө”-ийн тухай хөндөх гэсэн юм.
Сүүлийн үед Улаанбаатарт хувийн сургууль олноороо байгуулагдах болсон. Гэхдээ энэ олон хувийн сургуульд жирийн ардын хүүхэд сурна гэдэг амаргүй. Яагаад гэвэл, төлбөр нь өндөр учраас.
Төлбөр өндөртэй хувийн сургуулиудыг манлайлдаг “International school of Ulaanbaatar” сургууль  гэхэд сурагчиддаа төлбөр төлөх хоёр боломж санал болгодог. Эхнийх нь стандарт буюу байгууллагынхаа тусламжтайгаар төлбөрийг нь төлж болох бол нөгөөх нь хувиараа төлөх. Стандарт хэлбэрийг сонголоо гэхэд та 30790 ам.доллар төлнө. Хувиараа төлөх сонголт хийвэл  20013 ам.доллар тушаах болох нь. Харин бага ангийнхны төлбөр нь 15412 ам.доллар юм билээ. Энэ сургуульд манай урлаг соёлын “одод”, улс төрийн зүтгэлтэн, бизнесменүүдийн хүүхдүүд сралцдаг. За тэгээд “Hobby”, “Сант”, “Орчлон” гээд төлбөр өндөртэй сургуулийн урт жагсаалт цааш хөвөрнө. Одоогоор Улаанбаатарт төлбөртэй 250 гаруй сургууль бий гэсэн албан бус судалгаа байдаг. Тэгвэл хамгийн сүүлд нэгдсэн “British of Ulaanbaatar” сургуулийн төлбөр гэхэд 6000-15000 ам.доллар гэсэн аман мэдээ ч байна. Гэхдээ энэ бол өнгөрсөн жилийн төлбөр. Дээрхи сургуулиудын аль нь ч сургалтын төлбөрөө “ногоон”-оор хийнэ гэж тогтсон дүрэмтэй.
Уг нь, Валютын зохицуулалтын тухай хуульд зааснаар “Монгол Улсад бүх төлбөр тооцоог зөвхөн төгрөгөөр хийнэ” гэж заасан байдаг. Төрсөнөөсөө хойш мартагдах шахсан эл хуулийн заалтыг ШӨХТГ-аас бүх аж ахуйн нэгж, компанийн удирдлагуудад хэрэгжүүлэхийг сануулж эхэлсэн. Гэтэл төлбөрөө хатуу валютаар тооцдог хувийн хэвшлийн зарим дунд сургуулиуд энэхүү хуулийн заалтаас бултах  “хөөрхөн” арга сэдчихэж. Энэ нь, хэдий төлбөрийг ногооноор гэж заасан ч, төлөхдөө валютын ханшийн зөрүүг тооцон монгол төгрөгөөр барагдуулна гэж эцэг, эхчүүдэд мэдэгджээ. Энэ талаар тодруулахаар хэд хэдэн сургууль руу холбогдоход “Утсаар мэдээлэл өгөхгүй. Өөрийн биеэр ирж уулз” гэв. Тэд “Манайх валютаар төлбөрөө тогтоосон ч, эцэг эхээс нэг ч ам.доллар авдаггүй” хэмээцгээнэ. Гэхдээ тэд хуулиа сайн уншиж нягтаалгүй юу эсвэл хамаагүй гэж бодсон уу “Төлбөрийг гадаад валютаар илэрхийлэн тодорхой ханшаар төгрөгт хөрвүүлэн нэхэмжлэх мөн тооцох нэгжээр нэхэмжлэх нь хуулийг зөрчиж буй үйлдэл болно” гээд цагаан цаасан дээр хараар тэмдэглэснийг умартсан бололтой. Энэ хууль зөрчиж буй хэлбэр биш гэж үү...
Ноён долларын ханш өсч буй өнөө үед ахиу хэдэн төгрөг иргэдээс “саах” аргаа тэд ийм үгээр далдлах гэж оролдож байна. Эцэг, эхчүүдийн хүүхэддээ чанартай боловсрол олгох гэсэн туйлийн хүслийг нь саалийн үнээ болгон хувиргажээ. Хуулийнхныг ч гэсэн энэ үгээрээ “тал еэвэн”-дэх гэж оролдож буй бололтой.  

Сонгодог тайлбар

“International school of Ulaanbaatar” сургуулийн өндөр төлбөрийн тухай тайлбар. Тэд хэн очсон ч энэ тайлбараа жил бүр эелдэгээр дуржигнуулан уншдаг. Сургуулийн үүдээр ороход хамгийн түрүүнд таарсан хэн ч, жижүүрийн утсаар холбогдсон ямар ч хүн нь урдаас “Юуны өмнө ашгийн бус байгууллага гэдгийг хэлэх нь зүйтэй.  Бид сургалтын төлбөрөөс мөнгө олдог бизнесийн байгууллага биш. Бидний бүх мөнгө барилга байгууламж, сургалтын хөтөлбөрт зарцуулагддаг. АНУ-ын Төрийн Департмент манай сургуулийг Монгол дахь олон улсын цорын ганц дунд сургууль гэж хүлээн зөвшөөрдөг учраас АНУ-ын Засгийн газраас зарим санхүүжилтээ авдаг.  Гэхдээ манай нийт орлого сургалтын төлбөрөөс бүрддэг. Монголд ирж ажиллаж амьдрах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай мэргэжилтэн багш нарын зардал, IB байгууллагын болон олон улсын магадлан итгэмжлэл олгодог байгууллагуудын (CIS, NEASC) гишүүнчлэлийн татвар, магадлан итгэмжлэл авсан сургуулиудыг хүлээн зөвшөөрдөг бусад олон улсын байгууллагын (EARCOS, ACAMIS, AISH, AAIE) гишүүнчлэлийн татварын зардал гэх мэтэд зарцуулдаг” гэсэн эдгээр үгсийг хэлдэг.

Сургалтын төлбөр чанартайгаа дүйцэх үү
Гэхдээ мөнгө төлсөн болон төлөөгүй сурсан хоёрын хооронд ялгаа бий юү. Тэдний хажууд элдэв, шалдав мөнгө төгрөг нэхдэггүй ЕБС-иудын сургалтын чанар бараадах уу гэх асуулт дээрхи үргүй үнийн хөөрөгдлөөс үүдэж гарсан юм.  Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр аль сургууль, хэддүгээр байрт жагссаныг харвал тодорхой болно. Энэ судалгааг хийх ёстой байгууллага нь Боловсролын үнэлгээний төв. Гэвч тэд өнөөдрийг хүртэл хийж байсангүй. Энэ жилээс хийх гэж оролдож буй. Элсэлтийн шалгалтад тэнцсэн хүүхдүүдийн нэр, регистрийн дугаарыг компьютерт хийчихсэн мөртлөө төгссөн сургуулийнх нь нэрийг гаргах гэж ийнхүү цаг их алдаж байгаа гэнэ. Гэхдээ ирэх аравдугаар сарын дундуур гэхэд судалгааны дүнг харах боломжтой болох нь.
Ямартай ч, энэ жилийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг харахад мэргэжлийн бүх хичээлээр Улаанбаатарт шалгалт өгсөн сурагчдын эхний 50 байрт төлбөр өндөртэй сургуулиудын жагсаалтыг манлайдаг “Intnational school of Ulaanbaatar” гэх мэт сургуулийн бараа ч алга. Хувийн сургуулиудаас “Hobby”, “Орчлон”, улсын сургуулиудаас лицей нэгдүгээр сургууль, бидний хэлж заншсанаар Орос гуравдугаар сургууль, тавдугаар сургууль багтсан байх юм.
Эндээс харахад, ялгаа алга. Тиймээс БШУЯ хувийн их, дээд сургуулиудыг магадлан итгэмжилдэг шигээ хувийн дунд сургуулиудыг магадлан итгэмжлэхгүй бол болохгүй нь. Гэхдээ тэр итгэмжлэл нь байрны тохижилтыг харах биш сургалтын чанарыг нь харж итгэмжилдэг баймаар.
Учир нь, иргэд хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлэх гэж хэдэн арван сая төгрөг зориулж байхад хүүхэд нь сайн их, дээд сургуульд элсч чадахгүй бол дэндүү харамсалтай. Тиймээс зах зээлийн сонгодог хуулиар чанартай боловсролыг өндөр төлбөрөөрөө олгодог гэлцдэг гадны хөрөнгө оруулалттай дунд сургуулиудын төрийн байгууллагыг хууран хуулийн цоорхой ашиглан эцэ, эхчүүдийг “шулах” гэж буй энэ үйдлийг нь зогсоох цаг болжээ.
Б.Цэдэвсүрэн

1 Сэтгэгдэл
ulaanbaatariin shalgaltand bhgu gneee ahahhaa diilenh n gadaadag surana. Gadaadiin hund sat act gh met shalgalt ugdug. ih mungu tuluud suuld n mongold surhiimu ahhaa
Tgd ter surguuldaa yvj l baig l dee ymar ta naraas mungiig n avch baigaa bish !
Энэ хувийн сургуулиудыг цэгцлэх цаг болсон. Хэдэн гар нийлж нээгээд чадварлаг багш нарыг түүж хамаатан саднаараа ажиллаж мөнгө хийдэг л юм шиг. Жилээс жил ирэх тусам төлбөр нь нэмэгдэж бна. "ШИНЭ ҮЕ" сургууль бна. Анги удирдсан багш нь зөвхөн гар хараад бх юм. Чанар гэж АЛГАА АЛГА.Долларын ханшийг өсгөж байгаа эдгээр сургуулиудыг торгож доллараар хийсэн бүх орлогыг хураах хэрэгтэй Мөн гадаад багш нар нь харийн шашинд Монгол хүүхдүүдийг элсүүлж байгааг илчилж таслан зогсоох хэрэгтэй.
Dundiin menejer huntei haritsaj chaddaggui unen ih zantai shawilhan er Ooriigoo ezen haan gej anduurdag bh yooy etseg ehchuudee terg haraarai ter surguuliig ter gutaaj bgaamaaa kkkk
Monturk shal hudalaa shuu sain huuhduud ochood muu bolj bna Yahav angli hel turk hel ni arai iigees uym geh dee tulburtei yvj yvsnii etsest ta jeted yvbal zugeer gene too phizik himi r huuhduud uneheer muudaj uram hugarah uym Huugee nileen mundag surguulias sain surgaj gej oruulaad ene jil uyndch uguhoo medehgui haa ch gologdood baahan gaduur davtlaga avch bj araihiij surguulitai uldee. Hairan 4jil baahan mungu 11dee baisan Bol...
Khuviin surguuliudiig sain khyanalttai bolgokhgui bol bolokhgui bnaa. Gegeerel dund surguuli 5-r sariin 8 gekhed amarch bna. Tegekhed ulsiin surguuliin adilkhan baga angiin khuukhduud 6 sariin 5 khurtel suraltsaj bna. Asuukhaar manaikh amraltaar nokhood orchikhson gekh yum. Tegeed namar bas barilgaa orgotgoj bgaa geed 21 khonog amarsan. Uuniig zaaval shalgaarai. Chanart khyanalt tavikh kheregtei. Surgalt muu bnaa.
Mongoliin jiriin shudraga ARD tumend daraahiig l Helen baina. Edgeer tolbortei surguuliuudad huuhduudee jawuulj bui humuust er ataarhah heregguu. Edgeer surguuliuudiig togsson huuhdiin gerchilgee gadaad dotoodod JAG adilhan huchintei. Jamar surguulid surah n chuhäl bisher, Zarin jamar surah n chuhal baih shuu. Iimd jjiriin surguuld sain suraad, sainhumüs bolohiig buh huuhduuded büßen erooe!
Долларын ханшийг өсгөж байгаа эдгээр сургуулиудыг торгож доллараар хийсэн бүх орлогыг хураах хэрэгтэй Мөн гадаад багш нар нь харийн шашинд Монгол хүүхдүүдийг элсүүлж байгааг илчилж таслан зогсоох хэрэгтэй. Эдгээр тусгай сургуулиуд хүүхдийг хөрөнгө, ар гэрийнх нь орлогоор ялгаварлан гадуурхаж Монголын нялх үрсийг Монгол зан заншлаас нь салгаж ядуу, жирийн амьдралтай хүмүүсийг үзэн ядах, дээрэлхэх доромжлох басамжлах үзлээр хүмүүжүүлж байгаагаас Монголын ирээдүйг аажилхан хордуулах ажлыг хийж байна. Эдгээр сургуулиудаас эх орноо голдог, Монголчуудаа үзэн яддаг, голдог,басамжилдаг, хар тамхи хэрэглэдэг хүмүүжлийг залуу үе маань авч байна.Ийм нөхцөл байдлыг судлаж зохисгүй үйлдлийг таслан зогсоогооч
Manaihan huuhedteigee ajilladaggyi Er ni baga bolovsroliig mongol helee sain medej suuri medlegee sain avah heregtei Harin 4 r angias hi helnii surguuliig ajilluulval zygeer sanagddag Shine mongol surguulig gaigyi uam bodson tiim bish baina lee huntei tuvshin saihan haritsdaggyi neg ih zantai yaruu tevdyy boon syr l uam bna lee de Ene bugdiig bid oorsdool shiideh baih da
Chadaltai chadvartai nuhdvvd ni yamduuddaa ajillaasai da....
English school of Mongoli nertei hirnee tamga temdeg alban esnii ner ni Erel.Ene met huurch dunguh uy ch bish....
bi as ingej heleh gj bla
Arai denduu unetei xyanalt tavix n zob bx
Ulaanbaantar Elite gej bas neg davartsan surguuli bnaa hudlaa bhan Turk India nar avchirchaad gadaad bagshtai 100 native language tei bno gd bgaan nogooduul ni aimar accent tei yridag tgd tolbor ni jil bolgon nemegdene arai l bish bnaa
Манай монголчууд өөрснөө юм бүтээхгүй, хийсэн бүтээснийг нураахдаа мундаг юм аа, Баабарын хэлснээр гуйлгачин явах заяатай гэж, бас нэг эх оронч гарч ирж дээ энэ нэг нөхөр, хүүхдээ агахгүй л байна биз, улсбн сургуульдаа өгнө биз дээ, сонголт байна шүү дээ, энэ улс оронд юу ч хийх хэрэггүй, зүгээр л суугаад баймаар юм уу даа, хөгийн юм аа
tsoonhuud bueu kopernikuud zuvdoj man nam
ХУВИЙН СУРГУУЛИУДАД ТОДОРХОЙ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ, 6 НАС ХҮРТЭЛ ХҮҮХДИЙГ ХӨЛД ОРОХОД НЬ ЯАЖ ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ХЭРЭГТЭЙ БИЛЭЭ, ИХЭНХ ХУВИЙН СУРГУУЛИЙН АХЛАХ, ДУНД АНГИЙН ХҮҮХДҮҮД УЛСЫН СУРГУУЛИАС ШИЛЖИН ИРЭГСЭД БАЙДАГ, ХАРИН ЯГ 1-Р АНГИАСАА ЯВААД ИРСЭН ХҮҮХЭД ОДОО БОЛ САЙН Л БОЛ 7, 8-Р АНГИД Л СУРЧ БАЙГАА БАЙГАА БАЙХ, ТИЙМЭЭС СЭТГЭЛИЙН ХӨӨРӨЛД АВТАХ ХЭРЭГГҮЙ БАЙХАА, ТЭГЭЭД Ч БИЙ БОЛЖ БАЙГАА ШИНЭ САЛБАРАА ТАТАЖ УНАГААХ ГЭДЭГ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭСЭЭ САЛМААР ЮМ, ХҮҮХДЭЭ ӨГӨХГҮЙ Л БАЙНА БИЗ ДЭЭ
SHINE MONGOL gej novshiin surguuli bnaa...bi xuuxde tendees gargaj chadaxgui bna...zaxiral bagsh,xuuxdud ni xurtel xudlaa shoydad uursdigu magtaxiig ni yanaa...unen T1 surguuli...odoo bur 00 boltson...
Said ta surguuliudaar zugeer l nuur tsaraigaa haruulah gej bish tednii surgaitliin hutulvur yamar baigaa neg harchih zugeer shuu. gehdee surgaltiin hutulvur zergiig oilgodog humuusee daguulaad yawahad gemgui.yamar aimshigtai zaah argaar hicheel zaaj baigaag harah baih.tulvur avch baigaa hemjeendee baitugai erunhii bolowsroliin standart hemjeend hurch chadahgui bolowsroliig huviin surguuliud ugch b.na.Huviin baga dund surguuliin tulvur iim undur baihad ihk deed surguuliin tulvur tuunii hajuus zugeer tsainii mungu shuu dee. ta er ni bolowsrold shinechlel hiij chadah hun bish gedegt ergelzehgui b.na
SHINE MONGOL gej novshiin surguuli bnaa...bi xuuxde tendees gargaj chadaxgui bna...zaxiral bagsh,xuuxdud ni xurtel xudlaa shoydad uursdigu magtaxiig ni yanaa...unen T1 surguuli...odoo bur 00 boltson...
hobby sain surguuli bish shdee, harin hajuud ni Sant havigyi deer bh, ulsad tugsugchduuruu deegyyr ordog gazar bol 1-r surguuli, 11-r surguuli,, Sant geh met ni ehelj deegyyr ordog bh, arai ynend niitssen daraalaltai yum bicheech
Oros guravdugaar surguuliig ontslon shalgah heregtei.Tolbor ni arai dendej bna.Bid mongii ni toldog ergeed huuhded surgah surgaltiin arga oor yu baidgiin meregjliin humuus oorsdoo sain medeh biz.Jil ireh tusam surgalt ni muuduud bna.OROS 3 dugaar surguuliig shalgaj bidend hariu ogni uu
"international shcool of ub"g tugsch bga huuhed uy gej mongoliin ikh deed surguulid oroh geed elseltiin shalgaltand orood yavj baihav de. . dund surguulidaa jild 20.0-30.0 usd tulj chadsan huuhduud gadaadad 40.0-50.0 ud tuluud ikh surguulid surdag um bga biz de. . kkk
bi as ingej heleh gj bla
Хамгийн их уншсан