Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ компани Эрээн рүү шууд нислэг нээлээ

Монголын  агаарын тээвэрлэгч МИАТ компани БНХАУ-ын Эрээн хот руу шууд нислэг хийх замыг нээлээ. Ийм шууд нислэг хийж эхэлсний ёслол дээр МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан “Манай улс өмнөд хөрш БНХАУ-тай эдийн засаг, нийгмийн харилцаагаа эрчимжүүлэхийн хэрээр иргэдийн харилцан зорчих явдал  өсч, хоёр орны нийслэл  болон томоохон хотууд төдийгүй хил орчмын хот уруу нислэг хийх хэмжээнд харилцаа өргөжин тэлж, энэ чиглэлд МИАТ компани анхлан захиалгат нислэг үйлдэх болсондоо баяртай байна. МИАТ компани цаашид ч аюулгүй, чанартай үйлчилгээгээр зорчигчиддоо үйлчилж, шинэ чиглэл, шинэ үйлчилгээгээр бэлэг барьж, улс эх орныхоо хөгжилд өөрийн их хувь нэмрийг оруулах болно” гэсэн  байна.
Энэ өдрөөс эхлэн МИАТ компани Боинг 737-800 агаарын хөлгөөрөө Эрээн хот уруу долоо хоногийн даваа, лхагва, бямба гаригт тогтмол нислэг хийх юм байна.
Монголчуудын хамгийн их зорчдог Эрээн хотод саяхан шинээр байгуулсан нисэх буудал нь Бээжин, Хөх хот, Ордос аймгуудаас онгоц хүлээн авдаг  цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Энэ нисэх буудал 45 м-ийн өргөнтэй 2800 метрийн урттай бетон хучилт бүхий хөөрч буух зурвас, явгалах зам, зорчигч үйлчилгээний хоёр хоолойтой юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан