Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨВ БАНК ЗАХ ЗЭЭЛД 426 ТЭРБУМ ТӨГРӨГ НИЙЛҮҮЛЖЭЭ


Сүүлийн гурван өдөр ам.долларын ханш эрчимтэй чангарч, өнгөрсөн нэг сарын өсөлтөөс давлаа. Тодруулбал, даваа гарагт 1527, мягмар гарагт 1548 хүрсэн бол өчигдрийн хаалтын ханш 1563.48 төгрөг болов. Дотоод зах зээлд ам.доллар, валютын эрэлт их байгааг огцом өсөлт харуулж байгаа. Гэвч мөнгөний зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Монголбанк өсөлтийн эсрэг боломжит арга хэмжээг авлаа. Хамгийн сүүлд Засгийн газрын үнэт цаас арилжаалж 10 тэрбум төгрөг зах зээлд нийлүүлэв. Энэ нь 52 долоо хоногийн хугацаатай, 9.75 хувийн хүүтэй юм. Түүнчлэн зах зээлд төв банкны үнэт цаас нийлүүлсэн бөгөөд мөнгөн дүн нь 301.8 тэрбум төгрөг хүрчээ. Мөн төв банкнаас валютын дуудлага худалдаа зохион байгуулж арилжааны банкуудад 20 сая ам.доллар, 155 сая юань нийлүүлэв. Своп хэлцэл буюу өчигдрийн зарласан ханшаар 28 сая ам.доллар худалдсан байна. Ийнхүү нэгдсэн дүнгээр ам.долларын ханшийн өсөлтийн араас зах зээлд нийт 426 тэрбум төгрөг нийлүүлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан