Өнгөрсөн долоо хоногт Пэрис Хилтон хатагтайн хөрөнгө рүү хулгайч гараа дүржээ. Зочид буудлын вант улсын хатагтай сүүлийн хэдэн жилд долоо дахь удаагаа хулгайч нарын золиос болж байгаа нь энэ. Ер нь бэл хөрөнгөтэй одуудын өмчид гараа дүрсэн тохиолдол нэг биш. Пэрис Хилтон, Линдси Лохан, Меган Фокс гээд хулгайчдын нүдэнд өртөж, эд зүйлээ, мөнгөө алдаж байж.
1. Пэрис Хилтон
Пэрис хатагтай өөрийгөө хулгайч нарыг яг л соронз шиг татдаг гэдэг гэнэ. Гэхдээ л тэр өөрөө ажиглалтын камерт итгээд үүдээ онгорхой орхих, түлхүүрээ шалны дэвсгэр дор хийх зэрэг гэнэн үйлдэл гаргадаг нэгэн. Зөвхөн 2008 онд гэхэд л түүний хөрөнгөнд таван ч удаа хулгайч оржээ. Нэг удаа бүсгүйн 2 сая доллараар үнэлэгдэх загварын хувцас, зүүлт гоёлыг нь хамаад явчихсан. Сая бол гэрт нь болсон үдэшлэгийн үеэр түүний усны хувцас, цүнх, гэрэл зураг бас бус зүйлийг нь хулгайлчихаж. Харин хулгайчийг холдож амжаагүй байхад нь барьсан байна.
2. Линдси Лохан
2009 онд Линдси Лоханы Холливудын гүвээн дээрх гэрт ердөө гуравхан сарын дотор хоёр ч удаа хулгай орсон юм. Нэг хулгайчийг нь тэр дор нь барьсан. Нөгөө тохиолдолд нь жүжигчний 170 мянган долларын үнэ бүхий хувцас, гоёл чимэгэл зэргийг нь сейфнээс нь авсан. “Хулгайчид бүр хувийн зүйлсийг минь хүртэл аваад явчихсан” гэж тэр хэвлэлийнхэнд хэлсэн байдаг. Ажиглалтын камерын тусламжтайгаар 18 настай Николас Пруго гэгч болохыг барьсан.
3. Орланда Блум
2009 оны зун түүнийг Нью-Йорк руу явсан үеэр нь жүжигчний гэрээс Лос-Анжелосын 18 настай бүсгүй хагас саяыг туучихсан. Түүнийг баривчлах үеэр тэр “Зэрлэгүүд ба гоо сайхан” реалити шоунд оролцож байсан. Тэр өөрийгөө өсвөрийн хулгайчдын бүлэгт ордог, хулгай хийсэн нь үнэн хэмээн мэдүүлсэн.
4. Меган Фокс
2009 онд Меган Фоксыг Брайан Остин Гринтэй замд явж байхад нь эд зүйлийг нь хулгайлсан. Тэнд нь жүжигчний хувцас, хэдэн арван футболок, Брайны гар буу байсан гэдэг. Цагдаа нар шуурхай ажиллаж хулгайчийг олон тэдний эд зүйлийг нь буцаан өгсөн.
5. Кортни Кардашьян
Реалиту шоуны одыг нэг удаа гэртээ ирэхэд хаалгыг нь эвдэлчихсэн байж. Хулгайч түүний үнэт эдлэл, загварын хувцаснууд гээд 108 мянган доллараар үнэлэгдэх зүйлсийг нь хулгайлсан.
6. Кирстен Данст
Түүнийг киноны зураг авхуулж байхдаа Манхэттений SoHo Grand Hotel зочид буудалд амьдарч байсан өрөөнд нь хулгай орсон. Фирмийн 13 мянган долларын үнэтэй цүнх,бэлэн 2500 доллар, зээлийн карт, баримт бичгүүд, гэрэл зургийн хоёр аппарат, гар утас, хөгжим тоглуулагч авсан. Ажиглалтын камерын бичлэгээр цагдаагийнхан хулгайчийг удалгүй баривчилсан.
7. Кейт Мосс
Английн загвар өмсөгчийг 2010 онд эзгүй, 59 настай ээж нь байхад л хулгай орчихсон байсан. Зураач Бэнксийн бүтээл Моссын хөрөг ороод үнэ цэнтэй урлагийн гурван ч бүтээлээ алдсан. Моссын хөрөг гэхэд л 80 мянган фунт стерлингээр үнэлэгдэх бүтээл. 24 настай хулгайчийг төдхөн баривчилсан.
8. Бекхэмийн гэр бүл
Алдарт хөл бөмбөгчийн гэр бүл нэг биш удаа хулгайн золиос болж байсан. Хувцас, гоёл чимэглэлийн зүйл гээд таван сая долларын эд зүйл алдахад гэрт нь 10 жил ажиллаж байгаа үйлчлэгчийг нь сэжиглэсэн. 2007 онд дуучны хувцас сольдог өрөөг бас л тонож хэдэн арван мянган доллар, тус бүр 11,5 мянган долларын үнэ бүхий хоёр хос туфль, улаан даашинзыг нь хамж одсон.
9. Эксл Роуз
Домогт рок хамтлагийн ахлагчийг Парист тоглож байхад нь 200 мянган долларын үнэ бүхий үнэт эдлэлийг нь хулгайч авчихсан удаа бий. Хамтлаг Парисын спортын Берси ордонд тоглож байхад хувцас солих өрөөнөөс нь бриллиант шигтгээтэй гурван ч бөгжөө алдсан юм.
10. Моника Беллуччи, Венсан Кассель
2009 онд энэ хоёрыг эзгүй байхад нь Парис дахь гэрийг нь ухсан юм. Францын нийслэлийн зүүн дүүрэгт байрладаг гэрээс нь зөөврийн компьютер, үнэт эдлэл, Моникагийн паспорт, өөр бас бус зүйл хулгайлсан. Нийт хохирол нь 112 мянган доллар болсон гэдэг.
11. Джулианна Мур
Холливудын алдарт жүжигчний Нью-Йорк дахь гэрээс 2012 оны тавдугаар сард үнэт эдлэлийг нь хулгай хамсан. Жүжигчний өөрийн нь хэлснээр гоёл чимэглэлийн 10 зүйл, 77,8 мянган доллараар үнэлэгдэх Cartier брэндийн бугуйн дөрвөн цаг, 33 мянган доллараар үнэлэгдэх бриллиант шигтгээтэй цагаан алтан бугуйвч алга болжээ.
12. Кортни Лав
2001 онд Канадад явж байхад нь ийм явдал болсон, тэгээд ч дуучин “Дахиад хэзээ ч Ванкуверт хөл тавихгүй” гэсэн. Зочид буудлаас нь бриллиант шигтгээтэй бөгж, бугуйвч авч явсан. Түүний хэлснээр хамгийн их гарз нь “Нирван” хамтлагийн ахлагч асан Курт Кобейны амьд сэрүүндээ бэлэглэсэн бөгж байсан гэдэг.
13. Каннын наадмын 2013 оны хулгай
Энэ оны тавдугаар сард Канны кино наадмын үеэр кино одуудын зочид буудлын өрөөнөөс гоёл чимэглэлийн зүйлсийг нь хулгайлсан хэрэг гарлаа. Улаан хивсний ёслолоор гоёх хамаг л гоёл чимэглэл, хувцасны нийт хохирлыг нэг сая доллар гэж тогтоосон.