Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТОМООХОН ЗАСВАРЫН АЖИЛ ХОЖУУ ЭХЭЛЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд нийт­дээ 110 сургууль, 170 цэ­цэр­лэг байгаагаас энэ жилийн хувьд 53-т нь засвар хийж байна. Сургууль цэцэрлэгийн засварын ажлыг наймдугаар сарын  20-25-ны хооронд хүлээн авах ёстой.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн сур­гууль, цэцэр­лэгүүдийн зас­ва­рын ажил дунджаар 30 хувьтай байна. Энэ жилийн хувьд төс­вийн задаргаа оройтож ир­сэнтэй холбоотойгоор зарим нэг сургууль цэцэрлэгийн засварын гэрээг хожуу хий­жээ. 80 сая төгрөгөөс бага хэмжээтэй засварын аж­луудыг долдугаар сарын 15-наас хийж эхэлсэн бол түү­нээс дээш үнийн дүнтэй засварын томоохон ажлын тен­дерийг нээлттэйгээр зар­лан наймдугаар сарын 1-ний өдөр нээжээ. Үүнд нийтдээ 13-14 сургууль, цэцэрлэгийн засварын ажил байгаа аж.
Харин цэцэрлэгийн бүртгэ­лийн тухайд наймдугаар сарын 19-28-ны хооронд болно. Энэ жил долоо хоногийн хугацаанд ажлын цагаар бүртгэх юм.  Ингэхдээ эцэг эхчүүдэд дараалал үүсгэхгүй байхаар ажиллана гэв. Мөн цэцэрлэгийн бүрт­гэлд заавал эрүүл мэндийн шин­жилгээний бичиг шаардахгүй байхаар тогтжээ. Үүний оронд иргэд оршин суугаа газрынхаа харьяа эрүүл мэндийн тө­вөөс хүүхдийнхээ талаархи мэ­дээллийг авч очиход болох аж.

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан