Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн долоо хоногт нийт 3878 богц ноолуур арилжаалж 2.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мөн 461.9 сая төгрөгийн үнэтэй 9428 богц тэмээний ноос арилжаалсныг мэдээллээ. Долоо хоногийн арилжаанд гурван компани оролцсон бөгөөд агуулахын 23 захиалга, ноолуурын 13 хэлцэл хийсэн байна. Хамгийн их дүнтэй арилжаа мягмар гарагт болж 1.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Харин пүрэв гарагт дөнгөж 167.9 сая төгрөгийн арилжаа явагдсан нь хамгийн бага үзүүлэлт юм.
Үнэ ханшийн хувьд 10 кг буюу нэг богц ноолуурын үнэ 670 мянган төгрөг байлаа. Ноолуур ховордож байгаа тул дундаж ханш 110 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь энэ. Харин нэг богц тэмээний зогдрын бараан түүхий ноос 55 мянган төгрөг буюу тогтмол байв. Тэмээний их биеийн түүхий ноос 45 мянган төгрөгийн ханштай арилжаалагджээ.