Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БШУЯ-НЫ АЖЛЫГ ХЭН МЭДЭХ ВЭ

Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцүүлэн дуусгахаар шамдуулж байгаа ажлуудын нэг бол 1000 оюутны байр. Хичээл ороход сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед барилгын ажлын явцын талаар мэдээлэл авахаар очтол 1000 оюутны байрны тавилгын санхүүжилт тасарсан гэв. Гүйцэтгэгч байгууллага нь “Санхүүжилт тасарсан учраас ажлаа үргэжлүүлэх боломжгүй болсон. Даруйхан энэ асуудлыг шийдэхгүй бол хичээлийн шинэ жилээс өмнө оюутны байр ашиглалтад орохгүйд хүрээд байна. Салбарын яамнаас асуудлаа шийдээгүй байхад байрны ашиглалтад орох хугацаа, төлбөр мөнгийг асууж ирэх хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдээд байна” хэмээн их л бухимдангуй байлаа.
БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэг энэ зун барилгын явцтай хэд хэдэн удаа танилцаж, тухай бүртээ ажлыг яаравчлуулах үүрэг өгч байсан. Ингээд түүнээс энэ талаар лавлахаар очтол тэрээр “Завгүй байна. Манайх энэ ажлыг үргэжлүүлэх тал дээр арга хэмжээ авахаар ажиллаж байна. Дээд боловсролын хэлтсээс асуу” гэлээ.
Дээд боловсролын дар­га П.Эрхэмбулганыг өрөө­нийх нь үүдэнд 40-өөд минут хүлээсэн ч ирсэнгүй. Утсаар нь холбогдох гэсэн ч утсаа авсангүй. Мөн “Дээд боловсролын хэлтэс” гэсэн хаягтай 505 тоот өрөөнд суух мэргэжилтнээс энэ талаар тодруулвал “Мэддэг хүнээс нь лавла” гэлээ. Тус яамны харьяа барилга захиалагчийн ажлын албаны 1000 оюутны байрны ажлыг хариуцсан мэргэжилтэн хөдөө явсан гэнэ.
Ингээд энэ талаар Мон­голын оюутны холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга  Э.Батжаргалаас лав­лахад “Анх  барилгын  ажлыг  эхлүүлэхэд  байрны  тавилгын асуудлыг шийдвэрлэхээр тогтсон боловч санхүүжилт тасарснаас шийдэгдэхгүйд  хүрээд  байна.  Яагаад  шийдвэрлэгдэлгүй  өдийг  хүрснийг  бид  тодорхой  мэдэхгүй.  Холбогдох  яам үүнд анхаарлаа хандуулж, ирэх хичээлийн  жилээс  өмнө  энэ  асуудлыг  шийдвэрлэхэд  дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ. Хэрэв энэ мэтээр яам, холбогдох хүмүүс нь бие бие рүүгээ асуудлыг бухсаар мөн тавилгын санхүүжилт удааширвал 1000 оюутны байр хугацаандаа оюутнуудаа авч чадахгүйд хүрэх нь.
1000 оюутны байр нь МУБИС-ийн хоёр болон ЭМШУИС-ийн нэгдүгээр дотуур байрны  дунд тус бүртээ 500 оюутны багтаамжтай  баригдаж буй хоёр байгууламж билээ. Одоогоор  барилгын ажлын явц 95 хувьтай байгаа юм. Хэрэв барилгын ажил хугацаандаа дуусаад оюутнуудыг бүртгэж эхэлбэл бусад оюутны байрны ханштай байх ч үүн дээрээ нэмээд оюутнууд цахилгаан дулааныхаа төлбөрийг төлнө гэдгийг барилгын гүйцэтгэгчдээс нь сонслоо. Уг нь тус байрны өрөө бүр угаалгын болон гал тогооны өрөөтэй байхаар төлөвлөсөн учраас тавилганд багагүй хөрөнгө шаардлагатай гэнэ.

Хаалттай хаалга

БШУ-ы сайд солигдож бас яамны доторхи бүтэц зохион байгуулалтад ч өөрчлөлт орсон. Үүнийгээ дагаад алба, мэргэжилтнүүдийн суудаг өрөө ч өөрчлөгдсөн юм. БШУЯ-ны таван болон дөрвөн давхарт сайд, дэд сайд, газрын дарга нар, мэргэжилтнүүд суудаг. Гэхдээ тэд хаалттай хаалганы цаана сууна.
Уг нь цайны цаг нь 12:00-13:00 байдаг ч мэргэжилтнүүд нь 11:00 цаг өнгөрөв үү, үгүй юү гараад алга болчихно. Хэрэв цайны цаг болсон л бол шалган нэвтрүүлдэг төрийн тусгай хамгаалалтынхан оруулахгүй. Уулзах хүнтэйгээ хамгаалалтынханыг яриулсан ч тэд хөдлөхгүй. Ингээд цайны цаг гэгч бидний хувьд дайсан, тэдний хувьд баяр жаргал болсон хугацааг гэтэлж дээд давхарт гарахаар коридор нь шилэн хаалгатай. Хаалганы түгжээг зөвхөн дотоод ажилтнууд л өөрийн үнэмлэхээ уншуулж онгойлгоно. Эсвэл гарахаар ирсэн хүний хөлөөр мэдэрч онгойдог учраас гарах хүн хүлээнэ. Яам уг нь иргэдэд нээлттэй мэдээлэл өгдөг баймаарсан. Тэр хаалгатай хаалгагүй нэг давхарт төрийн хамгаалалтынханд бичиг баримтаа шалгуулаад нэвтэрч байгаа хүмүүсийг заавал дахин нэг “шалгагчаар” оруулах хэрэг байгаа гэж үү. Ямар олонд мэдэгдэж болохгүй нууц мэдээлэл хадгалж байгаа биш дээ...

Аль ч яаманд байхгүй “Кофе шоп”

Хүн хүлээж хүлээж, хаалттай хаалгаар нэвтрээд “Энэ хаалга лав овоо хэдэн төгрөгийн өртөгтэй” гэж бодсоор орвол дөрвөн давхрын хамгийн эхний өрөөний “401 Coffee shop” гэсэн хаяг нүдэнд туслаа. Амарч тухлахад аятай тохьтай, унших ном ч ханаар нь дүүрэн, бас телевизор гээд аль ч яаманд харж байгаагүй газар аж. Л. Гантөмөр сайдыг албан хаагчдадаа хэрхэн анхаарал хандуулдагийг зөвхөн эндээс л харж болохоор.

Сайд аа, та албан хаагчдаа бөөцийлж байгаад ил тод мэдээлэл өгөх ёстойг нь мартуулсан бололтой

Сайд нарын ажлын үзүү­лэл­тэд үнэлгээ тавьбал Л.Ган­тө­мөртсайн л үнэлгээ авах байх. Долоо хоног бүрийн Лхагва гарагт шинэчлэлийн Засгийн газрын сайд нарын уулзалтаар сэтгүүлчдэд хийсэн бүтээсэн, хийх ажлаа тайлагнахдаа онц дүн авсан. Мөн яам толгойлсон хугацаандаа зарим их сургуулийн увай­гүй удирд­лагуудыг халж, их сур­гуулийн төлбөрийг хөө­рөгдүүлээгүй мөн ерөн­хий боловсролоо ч орхигдуулаагүй. Яамаа дэлгэсэн ном шиг байлгана гэдгээ сэтгүүлчдийн өмнө хэлсэн. Дээшээ харж суугаад эдгээр хийсэн зүйлийг нь үгүйсгэх хүн олон байгааг ч анзаарсан байсан. Тийм ч учраас бичих зүйлээ эхлээд яамныхаа хэн нэгнээс асуухыг сэтгүүлчдээс хүссэн.
Гэтэл Боловсролын сайдыг амарч байх хугацаанд нь төрийн өмчийн дөрвөн их сургуулийн захиралын сонгон шалгаруулалт удааширч, 1000 оюутны байрны барилгын ажил зогсч мөн тус яамны албан хаагчид нь сайдынхаа хэлсэн үгийг умартжээ. Сайд өөрөө үүнийг анзаарсан уу, үгүй юү...

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Сайддаа улам их амжилт хүсье!!!
Сайд болсноор энэ хүн их ажил хийж байгааг бага насны хүүхэдтэй надад л лав их мэдрэгдэж байна. Хүүхэд маань урьд нь алдаагаа тоолсоор урвайж ирдэг байсан бол одоо сурахсан гэсэн итгэл урамтай болоод байгаад аав бид 2 нь баяртай байгаа шүү. Багш нь сайн багш ч хандлага нь их өөр болсон нь анзаарагдаж байна.
ЯРЬДАГ ГАРСАН ШИГЭЭ
Buun hund surtal gargaj suudag, darga naraas busad jiriin huniig hun gej toohoo boliod udaj baina, ene yamnyhan
энэ яам боловсролын бодлого боловсруулах чадваргүй, хэрэгжүүлж бүүр ч чадахгүй
balai novshnuud hend ch hereggui ariuna suri gel sug ch gel uu jumnii japanii discount baraagaar show hiihed 150 sayiig ogsen gesen.iimerhuu jumnuud l bna sh dee ,gantomer,oyungerel geh metuud bolimoor suragchiin form ch gesen dee sonin humuus minii mongoliin jum gej bodoj bail daa,hichneen gadaad ger bultei ch gesen
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
uur ornuudad udiin zainii zawsarlaga gej irgediig huleelgedeggui shdee eelj daraalaad hiideg tegeed bas 30 minut l baidag neg zag bish
Хамгийн их уншсан