Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэртээ 200 мянган жоом тэжээдэг оюутан

АНУ-ын Дирборн хотын 20 настай оюутан Кайли Кэллинган гэртээ 200 мянган жоом үржүүлж үүнийхээ ачаар ч сургалтын төлбөрөө төвөггүй олдог байна.   Мичиганы их сургуулийн биологийн ангид сурдаг тэр жоомтой хамт амьдардгаа хоёр талын ашигтай гэж ярьж байна. Юун түрүү тэр жоомоороо багагүй орлого олж үүгээрээ сургалтын төлбөрөө олдог байна. Энэ урт сахалт  чинь ер бусын, гэрийн тэжээмэл амьтан шүү дээ, Худалдан авах хүн мундахгүй гэж байна. Түүнийхээр бол гэртээ жоом тэжээх сонирхолтой хүний тоо өссөөр л байгаа юм байна.
Надад манай гаригийн өнцөг булан бүрийн 130 гаруй төрлийн жоом байгаа. Тэд чинь төрөл зүйлээсээ болоод 10 центээс аваад л хэдэн зуун долларын үнэ хүрдэг юм.
Нөгөө нэг ашигтай тал нь би өөрөө биологийн ангийн оюутан болохоор үүнийхээ ачаар сайн мэргэжилтэн болно гэж байна. Яг хэдэн жоомтойгоо тэр нарийн мэдэхгүй ч лавтай 200 мянга орчим бий гэж байна.
“Миний эцэг эх гайхамшигтай хүмүүс. Ээж минь жоомноос айдаг болохоор эхлээд тэд таашаахгүй байсан ч сүүлдээ намайг ойлгодог болсон, тэгээд ч жоомнууд маань манай гэрт нэмэгдэл орлого оруулдаг юм чинь” гэж Кайли ярьж байна.

0 Сэтгэгдэл
eruul l yum bol busad n ch duurch
Хамгийн их уншсан