Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүлээсэн хүн хожно

Сүүлийн сар гаруйн дотор ам.долларын ханш 50 төгрөгөөр өслөө. Төв банкны албан ханшийн хэлбэлзэл ийм өөрчлөлттэй байгаа юм. Гэвч үүнээс болж “Ам.доллар өсчихлөө, амь амиа бодоорой” гэж хоолой мэдэн хашгирч байх хэрэг үгүй болж. Үнэндээ валютын ханш өсөх нь энгийн бидэнд төдийлэн хүртээлгүй гэнэ. Учир нь, монголчууд алхам тутамдаа ам.доллараар гүйлгээ хийж, талх, махаа рубль, юаниар худалдаж авдаггүй. Гагцхүү гадаадад байнга аялдаг, ажлын шугамаар хил давдаг, импортын бараа авчирч борлуулдаг цөөхөн хүнд л валютын хэлбэлзэл хамгийн их хамаатай. Тэд л валютын хэлбэлзлийг эдийн засгийн хоолойд тулсан хутга хэмээн ташааруулан тайлбарлаж, шуугиан дэгдээдэг. Үнэндээ өнөөгийн Монгол Улсад валютын ханш чангарч, төгрөг хямдрах нь харин ч эерэг нөлөөтэй байж болох гэнэ.

Нийгмийн олонхи буюу 90 шахам хувь нь хэрэглэгч гэж үзвэл үлдсэн 10 хувь нь наймаа эрхэлдэг болж байна. “Нарантуул” зах дээр шүүр зардаг, Нарны гүүрэн доор машин борлуулдаг ч бай ялгаагүй импортлогч. Найман шарга зах дээр эргэлтийн хөрөнгөө валютаар солиулаад, хилийн чанадаас бараа сонгож олон түмэндээ дамжуулдаг. Гэтэл тэд валютын өсөлтийг тосч барааныхаа үнийг нэмдэг нь “муухай”. Өнөөдөр ханш өссөн байхад орой нь барааныхаа үнийг нэмэхээр төлөвлөж суудаг гэвэл гэвэл хилсдэхгүй. Ханшийн өөрчлөлттэй зэрэгцэн барааныхаа үнийг нэмж буйг ашиг олох овжин заль гэхээс өөр аргагүй. Ядаж долоо хоногийн дараа, ханш өссөн валютаар авсан юм гээд  барааныхаа үнийг нэмбэл  бол яая гэхэв. Валютын ханш өсөхөд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь гарцаагүй ч энэ тохиолдод наймаачдаас шударга байдлыг асууж буй юм.

Тэгвэл юань, рубль, ам.долларын ханш өсөх нь эдийн засагт хэрхэн ээлээ өгөх вэ. Өнөөдрийн байдлаар улс орны хөгжлийн төвшнийг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлж байна. Ялангуяа, хэдий хэмжээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаар эрэмбэлдэг. Монгол Улсын хувьд хүн амын тоотой харьцуулахад харьцангуй олон үйлдвэртэй ч хөгжиж буй гэдэг ангиллаас ахихгүй байна. Үүнд гурван шалтгаан бий. ДНБ-нд дэлхийн зах зээлд байнга хэлбэлзэж байдаг уул уурхайн салбарын үйлдвэрлэл жинтэй хувь эзэлж, эдийн засгийн тогтвортой байдлаа хангаж, хадгалж чадахгүй явдал. Нөгөөтэйгүүр ашигт малтмалаас бусад үйлдвэрлэл нь бичил бизнес буюу жижиг, дунд хэмжээнийх. Мөн эдгээр үйлдвэрээс гардаг бүтээгдэхүүнийг монголчууд “тоож” хэрэглэх нь бага учраас эдийн засгаа хөгжүүлэх дайтай тэлдэггүй. Яагаад гэвэл импортын хямдхан бараа, бүтээгдэхүүнд зах зээл нь эзлэгдчихжээ. Дээр өгүүлсэнчлэн валютын ханш нэмэгдэхэд бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Тийм тохиолдолд импортын чамин ганган бүтээгдэхүүнийг өндөр үнээр авахын оронд дотоодод үйлдвэрлэсэн зүйлээр орлуулж авч болох юм. Мах, гурил, хүнсний ногоо, хувцас хэрэглэл, барилгын материал, тавилга гээд дийлэнх бүтээгдэхүүнийг монголчууд үйлдвэрлэж байна. Хэрэв монголчуудын үйлдвэрлэлээс хэрэглээгээ хангадаг болчихвол импорт хумигдах нь дамжиггүй. Нөгөө талаас ямар ч бизнес эргэх хөрөнгөтэй, тодорхой хугацаанд бараагаа шинэчлэх давтамжтай байдаг. Өндөр үнэтэй автомашины ханш валютын хэлбэлзлээс хамаарч улам үнэтэй болох нь дамжиггүй. Ийм нөхцөлд хэтэрхий үнэ хэлсэн машиныг нь хүлээж чадвал машин борлуулагч бараандаа хямдрал зарлах болно. Эсвэл наймаагаа бүрэн зогсоох сонголт бий. “Хүлээсэн хүн хожно” гэдэг үг энд биеллээ олох аж. Төгрөгийн сулрал, валютын чангарлыг ашиглаж дотоод үйлдвэрлэлээ дэмжвэл импорт эрхгүй хумигдаж, нийгмийн 10 хүрэхгүй хувийг эзлэх наймаачдад хүндрэл үүснэ. Гэвч түүний араас дотоодын үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засгийн тогтвортой байдал залгах учиртай.

Импорт саарч, зах зээлд Монголын бүтээгдэхүүн ноёлоод ирэхэд үйлдвэрлэгч компаниуд үнээ өсгөж болзошгүй. Энэ тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын оролцоо, үйл хэрэг овжин хурдан байх шаардлагатай  юм. Ер нь, зах зээлд эргэлдэж буй бүтээгдэхүүний үнэ байнга өсөн нэмэгдэж байдгийг эдийн засагчид онцолдог. Хэрэв үнэ нэмэгдэхээ больчихвол тухайн машин, орон сууц үнэт зүйлээс хасагдаж буйг илтгэдэг байна. Гэхдээ бараа, бүтээгдэхүүний үнэ инфляцаар хязгаарлагдаж өсөх ёстой аж. Жишээ нь, найман хувийн инфляцтай үед барилгын компанийн барьсан орон сууц үндсэн үнээ 7-8 хувиар өсгөх нь хэвийн үзэгдэл. Учир нь, төгрөгийн ханш суларч, үл хөдлөх хөрөнгө инфляцын хэмжээгээр үнэгүйдэж байгаа тул үнийг нэмэх нь зүйн хэрэг.

Цагаан будаа, хан боргоцой, алим жимс хүртэл тансаг хэрэглээнд тооцогддог. Учир нь, бүгд импортын буюу бид өөрсдөө бий болгож чаддаггүй бүтээгдэхүүн. Нөгөөтэйгүүр жимс идэхгүй, будаа хэрэглэхгүй байлаа гээд бид Монголоо алдчихгүй учраас тансаг хэрэглээнд тооцдог. Иргэн бүр, өрх айл болгон хэрэглээгээ ухаалгаар зохицуулж, эдийн засгийнхаа төлөө зөв хэвшилтэй байвал хүндрэлийг эерэгээр эргүүлэх боломжтой ажээ.

0 Сэтгэгдэл
ямар тэнэг эдийн засаг мэдэхгүй мулгуу амьтан ингэж бичдэг байнаа иймэрхүү суганууд байхад улс яаж хөгжнөө Iol
Ийм тэнэгуудээр эх орон минь дуурсэн гэхээр л гол харлах юм даа.тогссон сургууль заасан багш тор засагт ажиллаж байгаа болвсон хучний оноогийн бодит дур нэг иймэрхуу яана даа .
exportoo haagaad hogjdog bsan yu bol hoid solongos hogjihgui yugaa hiigeed bgaam bol ingej hudlaa tarhi ugaahaa boli tsaatsaa
zaaa
Энэ ямар тэнэг гар вэ юу хуцаад байнаа. Хятадын нэг ийм бодлого яваад байгаа сурагтай. Юу вэ гэхээр өнөөдөр амьдрал их сайхан мэтээр иргэдэд ойлголт төрүүлээд улс орныг үгүй хийх. Нэг үгээр улс өр ширэндээ баригдаад мөхлийн ирмэгт тулсныг бид мэдэлгүй байсаар Хятадад залгиулна гэсэн үг.ЭЛБЭГДОРЖИЙН хийж байгаа ажил.
Tegdeggui umaa .Teneg umuu haashaa um .
Энэ одоо амьдралаас тасарчихсан юм бичдэг хэн бэ? Ухаанд нь ухна ишиг үүрлэчихсэн байлтай. Эрх баригчдын гар хөл болсон бууны нохой байна даа...
Naad medrel chini zvgeer vv!!!
энэ юу яриад байгаа сэтгүүлч вэ? чинийхээр бол вальютын ханш чангархаар дотоодын үйлдвэрлэгч нар хөгжих юмуу. Чи дотоодын үйлдвэрлэгч нараа түүхий эд, эрчим хүч, тос масло хаанаас юугаар авдаг гэж бодоов? арай үнэгүй, өөрөө хүрээд ирдэг гэж бодоогүй биз.
ха ха энийг бичсэн хүн дунд сургуулиа гуйж байж 3 төгссөн байхаа элэг хатлаа чиний өмссөн бандааш чинь вальютаар орж ирдэгийг мэдэх үү наад үлгэрээ цэцэрлэгийн хүүхдүүдэд ярьж өгөөрэй ханшийн өсөлт бол эдийн засгийг багалзуурддаг иргэдийн амжиргааний өртөгт шууд нөлөөлнө мангар малаа
ха ха энийг бичсэн хүн дунд сургуулиа гуйж байж 3 төгссөн байхаа элэг хатлаа чиний өмссөн бандааш чинь вальютаар орж ирдэгийг мэдэх үү наад үлгэрээ цэцэрлэгийн хүүхдүүдэд ярьж өгөөрэй ханшийн өсөлт бол эдийн засгийг багалзуурддаг иргэдийн амжиргааний өртөгт шууд нөлөөлнө мангар малаа
ха ха энийг бичсэн хүн дунд сургуулиа гуйж байж 3 төгссөн байхаа элэг хатлаа чиний өмссөн бандааш чинь вальютаар орж ирдэгийг мэдэх үү наад үлгэрээ цэцэрлэгийн хүүхдүүдэд ярьж өгөөрэй ханшийн өсөлт бол эдийн засгийг багалзуурддаг иргэдийн амжиргааний өртөгт шууд нөлөөлнө мангар малаа
Нэмэр болох уу? Авгай чинь мэдвэл арьс чинь ч хуулагдах байх... Наадахаа гэртээ ярьж баларав аа
Hutsdag ***** we chi
Хамгийн их уншсан