Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их сургуулийн захирлууд шалгарсан ч, цаг хугацаа “но”-г нь илрүүлнэ


Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлыг шалгаруулжээ. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” болон БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны тавдугаар сарын 16-ны өдрийн А/185 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн өмчийн их сургуулийн захирлыг сонгон шалгаруулахад баримтлах аргачлал”-ыг баримтлан сонгон шалгаруулалт явуулж дүнг танилцууллаа.

Долоон сар гаруйн хугацааны турш хүлээлт үүсгэсэн сонгон шалгаруулалт дууссан нь дээрх их сургуулиуд шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө сургалтын төлбөрөө тогтоох болон засварын ажлаа дуусгах зэрэг овоорсон ажлаа яаравчлахад дөхөм болох нь.

Төрийн өмчийн их сургуулиуд жил бүр сургуулийн зөвлөлийн хурлаараа сургалтын төлбөрийн тухай хэлэлцэж, хэдэн хувиар нэмэх тухай асуудлаа ярилцдаг. Тэгвэл элсэгчдээсээ хамгийн түрүүнд кредитийн мөнгөө төлөхийг шаарддаг ШУТИС-ийн ажил зогсонги байдалд ороод байсан гэхэд болно.
Эцсийн шалгаруулалтад тэнцсэн оролцогчдийг бүгдийг нь төрийн албаны нөөцийн  санд бүртгэх бөгөөд дараагийн сургуулийн ректорын шаардлагад нийцэж байвал шалгалтгүй албан тушаалд хүрэх давуу талтай болж байна.
ЭМШУИС-ийн ректорын албанд хамгийн олон буюу 10 хүн өрсөлдсөн. Тэднээс захирлын үүрэг гүйцэтгэж байсан Н.Сүмбэрэлзулыг шалгарах магадлалтай гэж үзэж байсан ч тус сургуулийн салбар Био анагаах ухааны сургуулийн захирлын албыг 2006 оноос хойш хашсан доктор, профессор Г.Батбаатар ЭМШУИС-ийн ректор болжээ. Тус сургуулийн шалгаруулалтанд орсон 10 хүний долоо нь сургуулиасаа, гурав нь гаднаас өрсөлдсөн аж. Г.Батбаатар нь долоон жилийн турш тус сургуульд удирдах алба хашсан, бас дээд боловсролыг тус сургуульдаа эзэмшсэн учраас цаашид удирдан авч явах чадвартай хэмээн хамт олон нь ам сайтай хүлээн авчээ.

Харин хамгийн их хэл ам татлаад байсан МУИС-ийн ректороор А.Галтбаяр сонгогдсон нь зарим хүнд шалгаруулалтад “но” орлоо гэх хар төрүүлээд буй. Захирлын үүрэг гүйцэтгэгчээр багагүй хугацаанд ажилласан тэрээр танил талаа сургуулийн удирдах албанд оруулсан гэх шуугианы эзэн болоод амжсан. Гэхдээ сургуулийнхан ч аль хэдийнэ түүнийг сонгогдсон гэдгийг шалгаруулалтын дүн гарахаас өмнө ярьж байсан юм. МУИС-ийн ректорын шалгаруулалт үнэнээр явагдаж чадсан уу, “но”-той болсон уу гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.
Захирлын сонгон шалгаруулалтад хамгийн олон  буюу 11 хүн  бүртгүүлснээс долоо нь сүүлийн шатанд өрсөлдсөн сургууль бол ХААИС байсан. Тус сургуулийн удирдах зөвлөлд багтдаг эрхмүүд бараг бүгдээрээ улстөрч гэнэ. УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  А.Бакей, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй АН-ынхан өөрсдийн хүнийг тавина гэсэн таамаг яригдаж байсан.  Үүний зэрэгцээ тус сургуулийн экс захирал Б.Бямбааг гарын хүнээ гаргаж ирэх гэж байна гэсэн яриа ч тарсан.

Тодруулбал, тус сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн проректороор ажиллаж байгаад сонгон шалгаруулалт угтан  үүрэг гүйцэтгэгч  болсон Т.Хэрүгаг Б.Бямбаа захирлын хүн хэмээн багш нар нь  ярьж байсан билээ. Энэ харин шалгаруулалтад Т.Хэрүга хамгийн өндөр оноо авсан нь бас л эргэлзээтэй болгож байна. Гэхдээ тус сургуулийнхан ямар намаас гарсан ч байсан хуучин захирлын маань бодлогыг үргэлжлүүлээд зөв залах хүн хэрэгтэй хэмээн үзэж буй учраас шалгаруулалтад нэг их анхаарал хандуулахгүй байгаа бололтой.
ШУТИС-ийнхан сүүлийн шатны шалгаруулалт сургууль дээр нь болсны дараа л хэн хамгийн өндөр оноо авсныг мэдсэн гэнэ. Учир нь, мөрийн хөтөлбөр танилцуулах, ярилцлагад орох зэрэг шалгалтад илт давуу байдлыг үзүүлсээр сургуулийн Эрдмийн зөвлөлийн дэд дарга байсан ЭШТ-ийн проректор, доктор, профессор Б.Очирбат ШУТИС-ын ректороор сонгогдлоо.

Сонгон шалгаруулалтад оролцогчдын нэрс

Сонгон шалгуулалтын оноо

 

Монгол Улсын их сургууль

1

Ж.Баясах

64,56

2

С.Батсүрэн

33,0 /Хүндэтгэх шалтгаанаар зарим шалгалтад оролцоогүй/

3

А.Галтбаяр

85,02

4

Ч.Лодойравсал

80,06

5

Р.Ринчинбазар

49,26 /Хүндэтгэх шалтгаанаар зарим шалгалтад оролцоогүй/

Шинжлэх ухаан, технологийн их сургууль

1

Т.Батбаяр

75,04

2

Б.Даваасүрэн

76,54

3

Ц.Нанзад

67,2

4

Б.Очирбат

81,98

5

Д.Содномдорж

56,52

6

Ж.Сүхбаатар

48,06 /Хүндэтгэх шалтгаанаар зарим шалгалтад оролцоогүй/

7

Л.Удвал

60,66

8

Х.Энхжаргал

71,0

9

Д.Энхбат

42,9 /Хүндэтгэх шалтгаанаар зарим шалгалтад оролцоогүй/

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

1

Д.Амарсайхан

79,1

2

Г.Батбаатар

91.8

3

Д.Даваадорж

65.9

4

Д.Зориг

72,0

5

Б.Мөнхбат

75,1

6

З.Мэндсайхан

62,9

7

Л.Содномцогт

81,9

8

Н.Сүмбэрзул

77,5

9

Д.Цэрэндагва

71,5

10

Ш.Энхбат

52,7 /Хүндэтгэх шалтгаанаар зарим шалгалтад оролцоогүй/

Хөдөө аж ахуйн их сургууль

1

Ш.Амаржаргал

37,9 /Хүндэтгэх шалтгаанаар зарим шалгалтад оролцоогүй/

2

Б.Баасансүх

84,3

3

Ж.Батчулуун

76,3

4

Я.Ганболд

65,4

5

Ч.Тунгалаг

73,7

6

Т.Хэрүүга

84,8

7

Н.Энхболд

71,4

0 Сэтгэгдэл
Чи ч бүр улайм цайм атаархагч шив дээ.
ядарсан ч сэхээтэн болдоо хүний нэр усаар оролдож чавганц царайлж байхаар ил тод нэрээ хэлээд ил гарч ярих юмаа ярьж шалгуулдаг газар нь шалгуулаач ядарсан амьтан минь
Хэлүү гуай яагаад ч барахгүй дээ
Чи ч бүр улайм цайм атаархагч шив дээ.
ядарсан ч сэхээтэн болдоо хүний нэр усаар оролдож чавганц царайлж байхаар ил тод нэрээ хэлээд ил гарч ярих юмаа ярьж шалгуулдаг газар нь шалгуулаач ядарсан амьтан минь
***** гуай чинь оноо луйвардсан юм бн лээ Үнэнээрээ бол бүүр байхгүй болсон гар ...
харин Баасансүх ч луйвар хийсэн юм билүү энэ 2-ын оноог зориуд ойртуулж Батчулууныг доош нь хийсэн л дээ
За яахав захиралууд сонгогдлоо одоо хэр зэрэг эрч хүчтэй, санаачилгатай ажиллахыг нь л харж дээ.
Heluu-gaag HAAIS-aas demjeed bgaa yum bhgyi shuu dee. Nasanbayartai niilj onoogoo ahiulsan, luivar hiisen hun dee. Said in medej bgaa bailgui dee. Esvel ooroo oroltson yum bolov uu he he
***** гуай чинь оноо луйвардсан юм бн лээ Үнэнээрээ бол бүүр байхгүй болсон гар ...
харин Баасансүх ч луйвар хийсэн юм билүү энэ 2-ын оноог зориуд ойртуулж Батчулууныг доош нь хийсэн л дээ
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хамгийн их уншсан